Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг "Сургалт-Судалгаа-Үйлдвэрийн цогцолбор" болгон хөгжүүлнэ

М.Төгөлдөр
Өчигдөр

Дархан-Уул аймагт нийт 9 их, дээд сургууль коллеж үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 3 нь төрийн өмчийн их сургууль байна. Одоогоор ХААИС-ийн Дархан дахь бүрэлдэхүүн сургуульд 444, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд 1102, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуульд 879 оюутан суралцаж байна. Дээрх их сургуулиуд хүчин чадлаасаа доогуур ашиглалттай сургалт явуулж байна. Орон нутгийн их, дээд сургуулиудыг “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар их дээд сургуулиудын хичээлийн байрны хүчин чадал, нөөц боломжид суурилан одоогийн суралцагчдын тоог 2-3 дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтойг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр /2021.09.20/ аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ онцлов.

Дээрх үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан бөгөөд эхний ээлжинд оюутны байрны хүртээмж болон багш, ажилчдын нөөцийг бүрдүүлэх, оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөрийг их сургууль, орон нутгийн захиргаа, бизнесийн байгууллагатай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх, багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамруулах, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг их сургууль, орон нутгийн захиргаа, бизнесийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг салбар яамнаас танилцууллаа.

Дархан-Уул аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд багш ажилчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэх, оюутны хотхон, сургалтын бааз суурийг нэмэгдүүлэх барилга байгууламж барих газрыг хот төлөвлөлттэй уялдуулан шийдвэрлэх боломжтойг аймгийн Засаг дарга Б.Азжаргал онцолсон юм. “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллаж суурь судалгааг нарийвчлан хийнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18