Их Британид зул сараар мацаг барьж магадгүй

М.Төгөлдөр
Өчигдөр

Британичууд Зул сарын баяраар заавал мах ихтэй оройн зоог барьдаг бичигдээгүй хуультай. Гэтэл энэ жил Зул сараар оройн зоог барьж чадалгүй мацаг барьж магадгүй болсон тухай “The Sun” сонин бичсэн байна. Европ даяар шатдаг хий хэзээ ч байгаагүй өндөр үнэд орсон учраас ийм байдал үүссэн аж. Хэдхэн долоо хоногийн өмнө 1000 шоо метр шатдаг хий 250 доллар байсан бол одоо 1000 долларт хүрээд байна. Үүнээс болоод шатдаг хийг түүхий эдээ болгон ашигладаг үйлдвэрүүд шил шилээ даран хаагдаж эхэлжээ. Тухайлбал, хуурай мөс үйлдвэрлэдэг олон үйлдвэр хаагдсаны улмаас Британий дэлгүүрүүдэд хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний хомсдол үссэн байна. Хуурай мөсний дутагдлаас гадна махны үйлдвэрүүдэд ажиллах хүч дутагдаж байгаагаас шинэ мах, махан бүтээгдэхүүн дэлгүүрүүдэд хүрэлцэхгүй болж, олон зуун мянган британичууд Зул сарын баяраар арвин махтай оройн зоог барьж чадахгүй болох тухай “Ocado” дэлгүүрийн сүлжээ мэдэгджээ.

Их Британид шатдаг хий түүхэнд байгаагүй өндөр үнэтэй болсноор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн гэлтгүй шатдаг хий түүхий эдээ болгон ашигладаг бүх л салбарууд хямралын байдалд ороод байна. Тухайлбал, шатдаг хийгээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэдэг цахилгааны үнэ огцом нэмэгдсэн, удахгүй хүйтрээд ирэхээр шатдаг хийгээр гэрээ халааж дийлэхгүй болсон хүмүүс мод, нүүрс түлэх дээрээ тулна гэцгээж байна. Энэ бүхэнд Британийн сонин хэвлэлүүд уламжлал ёсоор ОХУ, Путин буруутай гэж түүнийг шийтгэхийг уриалж байна. Харин мэргэжилтнүүд нь Их Британи, Европт шатдаг хийн хомсдол үүссэнд Зүүн Өмнөд Ази, цаг агаарын таагүй нөхцөл байдал, Европын холбооноос явуулж байгаа бодлого буруутай гэж мэдэгдэж байна.

Зүүн Өмнөд Азийн эдийн засаг цар тахлын дараа сэргэхийн дагаад тэнд шингэрүүлсэн шатдаг хийн үнэ Европынхоос илүү үнэтэй болсон. Иймд шингэрүүлсэн шатдаг хий экспортлогчид бүгд Европ руу бус тийш нь бүтээгдэхүүнээ гаргаж илүү ашиг олцгоож байна. Үүнээс болоод Европт хийн хомсдол үүссэн. Үүнтэй зэрэгцээд Европ даяар цаг агаарын өөрчлөлттэй холбоотойгоор салхины эрч жигд буурах үзэгдэл үүсэж. Иймд Европ, Их Британи даяар хэдэн зуу, мянгаараа байдаг салхины цахилгаан станцууд ажиллагаагүй болж зогсжээ. Гэтэл Европын холбоо, Их Британи нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа байгаль орчинтой хортой гэж олноор хааж эхэлсний оргил үе нь таарсан тул салхин цахилгаан станцуудын үйлдвэрлэх ёстой цахилгааныг шатдаг хийгээр ажилладаг станцууд нөхөж дийлэхгүй болсон. Үүнийг дагаад цахилгааны үнэ олон дахин нэмэгдсэн байна. Мөн энэ үеэр Европын холбоо нь АНУ-ын хүчтэй шахалтын улмаас “Умардын урсгал-2” шатдаг хий дамжуулах хоолойгоор хий шахах зөвшөөрлийг дөрвөн сарын дараа олгоно гэсэн нь хийн хомсдолыг улам лавшруулжээ.

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18