​ Гаитийн 10 мянган цагаач АНУ-ын хилийн ойролцоо бөөгнөрөөд байна

Н.Мижидмаа
2021/09/17

Саяхан аймшигт газар хөдлөлт дайрч сүйрсэн Гаити арлаас ирсэн 10 гаруй дүрвэгсэд АНУ-д оршин суух зөвшөөрөл хүлээн Техас муж дах хилийн ойролцоох Дель Рио хотод бөөгнөрөөд байгаа тухай “Washington Post” сонин бичсэн байна.  

Өнгөрсөн долоодугаар сард хөлсний цэргүүд төрийн эргэлт хийж Ерөнхийлөгч Жовенель Моизагийн аминд хүрсэн, үүнээс сарын дараа газар хөдлөлт болж арал бүхэлдээ сүйрсэн. Иймд АНУ –ын эрх баригчид Гаити арлын оршин суугчдад түр олгоод байсан “түр хамгаалалтад орсон хүмүүс” гэсэн статусыг сунгасан байна. Ингэснээр Гаити арлаас дүрвэн ирсэн оршин суугчдыг албадан буцаахгүй АНУ-д ажил хийх, түр оршин суух зөвшөөрлөөр хангаж байх юм. Гэхдээ ийм статустай хүмүүс АНУ-д тогтмол оршин суух зөвшөөрөл олгодоггүй аж.  

Ийнхүү АНУ-ын хилийн нэвтрэхээр хүлээж байгаа Гаитийн дүрвэгчид Дель Рио хотын авто машины гүүрэн гарц доор халуун нарнаас нуугдаж орогнож байгаа юм байна. Ингэснээр тэд Дель Рио хотын хууль сахиулагч нар ирж баривчлахыг хүлээж байгаа юм гэж “Washington Post” тайлбарлажээ. Ингэж хууль сахиулагчдад саатуулагдсаны дараа албан ёсоор АНУ-д түр орогнол хүсэх өргөдөл гаргах боломж олгодог аж. АНУ-ын хуулийнхан Гаитийн энэ олон мянган дүрвэгчдийг түр саатуулж, түр орогнох хүсэлтийг нь авсны дараа дуудсан үед цагаачлалын шүүх дээр заавал ирэх нөхцөлтэйгөөр суллан явуулж таарах байх гэдгийг “Washington Post” онцолжээ.  

Сүүлийн 11 сарын дотор АНУ-д Гаити арлаас 30 мянга орчим дүрвэгчид нүүж ирээд байгаа аж. Гаити арлаас ирэх дүрвэгсдийн тоо ойрын хэдэн сард буурахгүй гэж АНУ-ын Гаалийн алба ба Хилийн хяналтын албанаас мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18