Б.Баттүшиг: Д.Отгондалай тамирчдын эрх ашгийг хамгаалан дэмжиж ажиллахыг хичээнгүйлэн хүсье

Н.Мижидмаа
2021/09/15

Монголын Үндэсний Олимпийн хорооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд: "Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой сөрөг мэдээллүүд тархаж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Миний бие “Токио 2020” Олимпын наадамд багийн ахлагчийн хувиар оролцох үедээ тухайн тамирчныг бүх талаар дэмжин ажиллаж, холбогдох байгууллагуудад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэн, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулан ажилласан билээ.
МҮОХ-ны дүрмийн дагуу МҮОХ нь спортын холбоодын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх, тамирчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Үүсээд буй асуудалтай холбогдуулан МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай тамирчдын эрх ашгийг хамгаалан дэмжиж ажиллахыг хичээнгүйлэн хүсье.
Спорт холбоодын үйл ажиллагаа, шийдвэр нь ямагт тамирчдад ээлтэй байдлыг эрхэмлэн гардаг,
тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зөвшөөрөгдсөн хүрээнд олон тамирчин оролцож, үнэтэй туршлага хуримтлуулах үндэс болдог гэдэгт миний бие бүрэн итгэдэг.
Мөн дээрх асуудалтай холбогдуулан ирэх арваннэгдүгээр сард товлогдсон МҮОХ-ны чуулгантай холбоотой одоогийн удирдлагуудыг харлуулах, хуурамч мэдээлэл түгээх, үндэслэлгүйгээр дайрч
давшлах үйлдэл ихээр гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Спорт, олимпзмын төлөө ажиллаж байгаа хэн бүхэн шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг хүсэж байна" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 11 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 14 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 15 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 16 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 16 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 17 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 18 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 19 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 20 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 21 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 21 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 22 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 22 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр