Путин карантинд оржээ

Н.Мижидмаа
2021/09/15

Путины ойрын хүрээллийн хүмүүсээс COVID-19 илэрсний улмаас ОХУ-ын Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарласан тухай мэдээлэл дэлхийн нийтийн анхаарлын төвд орж, янз бүрийн тайлбар дагуулж байна.

Ерөнхийлөгч Путин энэ талаар мэдэгдэл хийхдээ ойрын хүрээний хүмүүсээс, тэр дундаа өөртэй нь тулж ажилладаг нэг туслахаас нь COVID-19 илэрсэн учраас эмч нарын шаардлагын дагуу өөрийгөө тусгаарлах ёстой болсон гэж тайлбарлажээ. Мөн ингэж өөрийгөө тусгаарлаж байгаа нь Оросын “Спутник V” вакцин хэр бодит нөлөөтэйг шалгах нэгэн төрлийн байгалийн сорил гэсэн байна.

Ийнхүү Путин тусгаарлалтад орсноор төлөвлөөд байсан олон айлчлал, уулзалтад биечлэн оролцохоос татгалзахаас өөр аргагүй болсон байна. Тухайлбал, Тажикистанд эхэлж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнууд Афганистанд үүссэн нөхцөл байдлын талаар уулзалтад онлайнаар оролцох болсон байна.

Гэхдээ энэхүү уулзалтад оролцох ёстой байсан Си Жинпинь шалтгаанаа тодруулалгүйгээр Тажикистанд айлчлахаас татгалзсан явдал янз бүрийн таамаг дэвшүүлэх шалтгаан болжээ. Нэгэн зэрэг хоёр их гүрний тэргүүн Тажикистанд айлчлахаас татгалзана гэдэг цаанаа нь аюулгүй байдалтай холбоотой бодит аюул нүүрлэснийх гэсэн таамгийг Оросын сэтгүүлчид дэвшүүлсэн байна. Учир нь, талибууд Афганистанд Засгийн эрхийг булаан авсны дараа Тажикистан нь хилээ нээж Афганистанаас олон мянган энгийн иргэд болон цэргийн албан хаагчдыг хүлээн авсан. Эх орноосоо зугтахаас өөр аргагүй байдалд орж, уурлаж бухимдсан эдгээр олон мянган хүний дунд ОХУ, БНХАУ-ын удирдагч нарыг тэр бүхэнд буруутай гэж үздэг, хорсдог, хариугаа авахыг хүсдэг олон зуун хүн байхыг үгүйсгэх аргагүйг сэтгүүлчид онцолсон байна. Ийм нөхцөлд аюулгүй байдлыг нь 100 батлан дааж чадахгүйгээс хойш төрийн тэргүүний амь насыг эрсдэлд оруулан байж Тажикистан руу айлчлахын оронд COVID-19 гэх мэтээр шалтаг гарган очихгүй байсан нь хавьгүй зөв гэж үзсэн байхыг үгүйсгэх аргагүй.

Энэ зуур Америкийн “Fox news” сувгийн үзэгчид Путин өөрийгөө тусгаарласан тухай мэдээг тун өвөрмөц байдлаар хүлээн авч “Түүний мөс шиг хүйтэн судсанд нь вирус амьдарч чадах нь юу бол”, “Хуучны сайхан цагт бол өөрийгөө тусгаарласан эсвэл эрүүл мэндэд нь асуудал тулгарсан гэж Кремлээс мэдэгдсэн хүнийг ахиж нэг ч хүн олж хардаггүй байсан сан”, “Мань хүнийг коронавирус нухчихвал зүгээр сэн. Алив, ковидоо хичээгээрэй” гэх мэтээр ёжилсон сэтгэгдэл бичжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18