Э.Цэндбаатарыг​ 20 хоногийн хугацаагаар баривчилж, шийтгэл оногдуулж байсан ШАЛТГААН юу вэ

Л.Бямбажав
2021/09/14

Өнгөрсөн долоо хоногт Монголын боксын холбоо Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг хөөх шийдвэрийг гаргасан нь өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байна. Э.Цэндбаатарыг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас  хөөхөөр шийдвэрлэсэн гэж Боксын холбооны Дэд Ерөнхийлөгч Э.Бадар-Ууган тайлбарласан. 

Тухайлбал, Э.Цэндбаатар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэдгийг ч тэрбээр тодотгосон байсан. Үүнийг ч Э.Цэндбаатар бататгаж, тэрбээр tsahiur.mn сайтад  сайтад өгсөн ярилцлагадаа "Олимпт явахаас өмнө найз нар дуудаад очсон. Маргааш нь шинжилгээгээр хар тамхины төрлийн бодис надаас илэрсэн. Хэн нэгэн уух зүйлд маань тийм юм хийсэн байх гэж л бодсон. Шинжилгээгээр тийм зүйл гарсан учраас би хуулийн дагуу хариуцлагаа үүрч, шүүхээр орж, 20 хоног баривчилгаанд явсан" гэж ярьжээ.

Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хоме плазагийн зам дээр нэг хүн хувцасаа тайлаад шалдан гүйж байна гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Энэ дагуу Зөрчлийн хуулиар шалгаж, шийтгэл оногдуулжээ. 

Зөрчлийн хуульд 

5.1 дүгээр зүйл.Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах

1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Дээрх Зөрчлийн тухай хуулийн 5.1.3 заалтын дагуу Э.Цэндбаатарыг 2021 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн ШШГ-аас албадан саатуулж, 20 хоногийн хугацаагаар  баривчлах шийтгэл оногдуулсан байна. 

 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18