Арбидол эмийг өнгөрсөн долоо хоногт эмчилгээний стандартаас хасчээ. Арбидолын нөөц бий болгох шийдвэрийн дагуу ААН-үүд нөөц бүрдүүлж, мөн төрийн худалдан авах ажиллагааны газар ерөнхий гэрээндээ оруулсан. Одоо 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөц, 7 тэрбумын гэрээ хийсэн байжээ. Эмчилгээний практикаас хасагдсан учир одоо энэ 10 тэрбум төгрөгийн эм хог болно. Ирээд устгагдах нь байна” гэдгийг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм холбоо"-ны гүйцэтгэх захирал И.Балжинням хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна