Үйлчилгээний байгууллагууд олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр зөрчил гаргаж байна

Л.Бямбажав
2021/09/13

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс, аж ахуйн нэгжүүд гурван талт “Хариуцлагын гэрээ” байгуулж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд ажиллах болсон. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад зургадугаар сарын 25-наас эхлэн хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй.

Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс эхлэн зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, удаа дараа зөрчил гаргасан бол “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэл холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч байна. Уг ажлын хүрээнд өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 10-ны орой Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлчилгээний байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хэд хэдэн нийтлэг зөрчлүүд илэрсэн юм. Тухайлбал, хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан залуучууд халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хэт их бөөгнөрөл үүсгэсэн, амны хаалт зүүхгүй байх, аж ахуйн нэгжүүд хүчин чадлынхаа 50-иас илүү хувиар үйлчлүүлэгч хүлээж авах, цаг хэтрүүлэн ажиллах, нэмэлт тоног төхөөрөмж ашиглах, олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр түр журам, “Хариуцлагын гэрээ”-гээ зөрчиж байв.

Өмнөх хяналт шалгалтуудаар зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч байсан. Гэвч аж ахуй нэгжүүд “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтуудыг удаа дараа зөрчиж байгаа тул зөрчил гаргасан зарим байгууллагатай хийсэн “Хариуцлагын гэрээ”-г цуцаллаа. “Хариуцлагын гэрээ”-г хүчингүй болгосон тохиолдолд тухайн байгууллагууд иргэдэд заалаар үйлчлэхгүй бөгөөд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлж болох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18