П.Батсайхан: Төр засаг нь хий хоосон нэр хүнд хөөж нийгмийн сүлжээгээр ажлаа хийж байна

Л.Бямбажав
2021/09/13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Хувийн хэвшлийн төлөөллүүд тулгарч буй асуудлаа ний нуугүй ярьж байна.

"Шунхлай" группийн Ерөнхийлөгч П.Батсайхан дараах үгийг хэллээ.

Тэрбээр "Өнөөдөр дэлхий нийтэд тархсан цар тахал Монголын ард түмэнд болон хүний төрөлхтөнд асар том сорилтыг бий болголоо. Улс орон бүр өөрийн чадлаараа шинэ нөхцөл байдалтай зохицон ажиллаж байна. Зарим нь оновчтой, зарим нь  төдийлөн оновчтой бус алдаа, оноо аль аль нь байна. Цар тахал бидний амьдралыг ихээхэн өөрчиллөө. Миний харж байгаагаар энэ цар тахлын дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, нөгөө талаас тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь сөхөрч иргэдийн амьдрал нь доройтсон орнууд байх болно. Энэ сорилтыг даван туулах үүрэг даалгавар бидний өнөө үеийнхэнд ирлээ. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд шалтгаалдаг.  Нийгэм, эдийн засаг энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар , УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Бидний цөөхөн Монголчуудад талцал хуваагдал, мэргэжлийн амбиц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байсан.  

Төрийн байгууллагууд, өндөр албан тушаалтнууд нийгмийн сүлжээнд гарч буй мэдээлэлд богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргаад, гаргасан шийдвэрээ ойр ойрхон өөрчилдөг замаар ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд цөөн хүн иргэдийг удирдаж байна. Үүнээс үүдэж улс орны хөгжилд зохистой шийдвэрүүд гарч чадахгүй төр засаг нь хий хоосон нэр хүнд хөөсөн цөөн тооны иргэдийн урхинд орсон шийдвэр гаргаж байгааг анхаарах цаг нь болсон. 

Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшилийнхэн бид үүрч ирлээ. Цаашдаа ч  бид үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18