Хойд Солонгос алсын тусгалтай далавчит пуужин амжилттай туршжээ

Л.Бямбажав
2021/09/13

Есдүгээр сарын 11 ба 12-ны өдрүүдэд Хойд Солонгосын цэргийнхэн алсын тусгалтай далавчит пуужин амжилттай хөөргөж туршсан тухай тус улсын цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ. Тус мэдээнд “Далавчит пуужингийн хөдөлгүүр, удирдлагын ба чиглүүлэх систем, цэнэгт хошуу зэргийг амжилттай туршлаа. ... Асар чухал ач холбогдолтой стратегийн зэвсэг болох алсын тусгалтай далавчит пуужин зохион бүтээх ажил сүүлийн хоёр жилийн турш амжилттай урагшилж байна” гэж дурдсан байсан тухай Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг уламжилсан байна.

 Хойд Солонгосын мэдээлснээр хөөргөсөн далавчит пуужин нь тус улсын бүх газар нутаг болон мэдлийнх усан дээгүүр нийт 1500 км зайг 7580 секундэд туулсан байна.

 Ингэснээр Хойд Солонгос нь өөрийн гэсэн далавчит пуужинг зохион бүтээж амжилттай туршсан арав хүрэхгүй цөөн улсын нэг болж хувирлаа. Өмнөх жилүүдэд Хойд Солонгос нь байнгын өлсгөлөн, эдийн засаг болон санхүүгийн хямралд нэрвэгдсээр ирсэн хэдий ч цөмийн зэвсэг, хөдөлгөөнт суурь бүхий тив алгасагч пуужин, шумбагч завинаас харвадаг баллистик пуужин гэх мэт аюулт зэвсэглэл бүхий арав хүрэхгүй цөөн улсын нэг болж чадсан юм.  Батлагдаагүй мэдээгээр Хойд Солонгос нь 2019 онд 3000 тонн усан түрц бүхий цөмийн шумбагч онгоц бүтээсэн бөгөөд энэ тухайгаа зарлах таатай мөчийг хүлээн нууцалж байгаа тухай АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албад мэдээлээд байсан юм. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Хойд Солонгос нь АНУ, ОХУ, Франц, Их Британи, Энэтхэг, БНХАУ гэсэн цөмийн шумбагчтай гүрнүүдийн эгнээнд хэдийн элссэн хэрэг юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18