Б.Буянтогтох: ЭМЯ зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тоог зарладаг

Л.Бямбажав
2021/09/09

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын тоог дарж мэдээлдэг байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тодруулбал, 2021 оны есдүгээр сарын 8-ны өдөр буюу өчигдөр улсын хэмжээнд нийт 3677 хүнээс халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. 

Гэвч ДЭМБ-ын Covid-19-ийн олон улсын статистик дээр Монгол Улсад 4163 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн байна.

Яагаад зөрүүтэй мэдээлсэн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Б.Буянтогтохоос тодрууллаа. Тэрбээр " ЭМЯ зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тоог зарлах ёстой. PCR шинжилгээ болон түргэвчилгээний шинжилгээний тоонууд холилдоод хоёр янзаар мэдээлэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Яам зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тоонуудыг зарладаг. Энэ бол Монгол Улсад бүртгэгдсэн халдварын албан ёсны тоо. Түргэвчилсэн шинжилгээ 20 хувьд нь алдах магадлалтай. Энэ үүднээс түргэвчилсэн бус PCR шинжилгээгээр батлагдсан тоог мэдээлэх ёстой. Энэ хоёрт зөрүүтэй мэдээлэл гарсан болов уу гэж бодож байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18