Талибуудын Засгийн газрыг АНУ-ын ахмад дайчдыг доромжилсон хэрэг гэжээ

Б.Хонгорзул
2021/09/09

Талибууд хэдхэн өдрийн өмнө шинээр Засгийн газар байгуулснаа албан ёсоор зарласан. Энэхүү Засгийн газарт нь дийлэнх улс орнууд ихэд болгоомжилсон байр суурьнаас хандаж, шуудхэн хэлэхд хэрхэн хандахаа сайн мэдэхгүй, бүгд л АНУ-ыг ямар хариу өгөхийг харж байна.

 Харин АНУ-д байдал тун ээдрээтэй. Ерөнхийлөгч Байден Талибуудын засгийн газрыг хүлээн зөвшөөртөл өдий байна гэсэн утгатай үг хэлсэн. Тэгвэл Конгресс Бүгд найрамдах намаас сонгогдсон Майкл Вальц нь “Талибан”-ы Засгийн газар нь  Афганистанд тулалдаж байсан ахмад дайчдыг доромжилсон хэрэг гэж мэдэгджээ. Учир нь, талибуудын Засгийн газрын зарим гишүүд нь алан хядагчдад зориулсан шоронгоос дөнгөж суллагдсан хүмүүс байв. Тэр бүү хэл нэг сайд нь, бүр Дотоод хэргийн сайд нь АНУ-ын ХМТ-ооноос эрэн сурвалжлагдаж байгаа онц аюултай алан хядагч мөн болох нь тогтоогдсон. Энэ хүний байршлын талаар найдвартай мэдээлэл өгвөл 5 сая долларын шагналтай юм.

 Иймд Майкл Вальц нь есдүгээр сарын 11-ий халдлагын ойн өмнө Афганистан дах кампанит ажилагаа яагаад ийм эмх замбараагүй бөгөөд сүйрэл дагуулсан байдлаар цэргээ гаргаснаар төгссөн тухай үнэнийн мэдэх эрхтэй гэж мэдэгджээ.

 Талибуудын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд дан ганц пуштун овгийн төлөөлөл орсон бөгөөд тажик, узбек, хазар гэх мэт бусад үндэсний цөөнхүүд багтаагүй. Түүнчлэн нэг ч эмэгтэй хүн ороогүй.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18