Хятадын жижиг дунд үйлдвэрүүд экспортоо хязгаарлаад эхэлжээ

Б.Хонгорзул
2021/09/09

Экспортод зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг ба дунд үйлдвэрүүд ачаа барааны хүргэлттэй холбоотой асуудлаас болж үйлдвэрлэлээ хязгаарлахаас өөр аргагүй болж байгаа тухай “SCMP” сонин бичсэн байна. Бүр тодруулбал жижиг дунд компаниуд үйлдвэрлэсэн бараагаа ачуулж чадахгүй, хэрэглэгчид ачуулсан бараагаа авч чадахгүй байдал үүссэнээс Хятадын компаниуд агуулах сав нь дүүрсэн гэдэг шалтгаанаар шинээр захиалга авахаас татгалзахаас өөр аргагүй байдалд орсон юм байна.  Агаар, далай тэнгис, хуурай зам гээд газар сайгүй үүссэн түгжрэлийн гол шалтгаан нь корона вирусийн эсрэг хатуу хөл хорио. Хатуу хөл хорионы улмаас бараагаа авч чадахгүй захиалагчид Хятадын үйлдвэрүүдэд төлөх ёстой төлбөрөө цагт нь төлөлгүй хойшлуулж, мөнгөгүй болсон компаниуд нь дампуурахгүйн тулд шинэ захиалга авахаас татгалзах ёстой болсон. 

SCMP” сонинд ярилцлага өгсөн Гуанжоу да хувас үйлдвэр ба бөөний дэлгүүрийн эүзэн Бэтти Чен гэгч нь “Би арав гаруй жил худас экспорт эрхлэхдээ хэзээ ч энэ жилийнх шиг байдалд орж байсангүй” гэжээ. Цар тахлаас өмнө Чен нь гүйцэтгэсэн захиалгынхаа тооцоог 3 сарын дотор авдаг байсан бол одоо хугацаа нь хамгийн багадаа 4 сар болж сунасан байна.   Хятадын эрх баригчид цар тахлыг тархалтыг таслан зогсоохын тулд тун хатуу ширүүн арга хэмжээ авч байгаа юм. Жишээлэхэд, Хятадын Нинбо-Чжоушан боомтын ганцхан ажилтнаас “COVID-19” илэрснээс болж нэг терминалын ажиллагааг бүхэлд нь зогсоосон. Гэтэл энэхүү Нинбо-Чжоушан боомт нь ачаа эргэлтээрээ дэлхийд гуравдугаарт ордог боомт. Мөн Шанхайн “Пудүн” олон улсын нисэх буудалд COVID-19 илэрсний дараа ачаа тээврийн ажиллагааг хязгаарлаж байсан гэх мэт жишээ олон.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18