"Нийслэлийн захиргаа Яармаг орчинд түгжрэл нэмж бий болгохгүйгээр дотоод ажлаа зохион байгуулна" гэв

Л.Бямбажав
2021/09/08

 Засгийн газрын хуралдаанаас Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албыг  Яармаг руу 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гаргасан байна.  Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд Хөдөө аж ахуйн их сургуулийн зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу нүүлгэх стратегийг танилцуулахыг үүрэг болголоо” гэв.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ  "Засгийн газрын хурлын тогтоолоор эхний ээлжид нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, 16 агентлагын 900 гаруй алба хаагчдыг Яармагын шинэ захиргааны байр руу нүүлгэх шийдвэр гарлаа. Замын түгжрэлийг сааруулахын тулд  хот манлайлан ийн шийдвэр гаргасан. 


Нийслэлийн хэмжээнд Баянхошуу, Шархад, Сэлбэ гэсэн дэд бүтцэд холбогдсон гурван төвүүд рүү зарим яам, тамгийн газруудыг нүүлгэх ажил мөн яригдаж байна. НЗДТГ-ын зүгээс бэлтгэл ажлыг хангаж, үе шаттайгаар нүүнэ. Яармаг орчинд түгжрэл нэмж бий болгохгүйгээр дотоод ажлаа зохион байгуулна.Цагийн хуваарийн зохион байгуулалт хийгдэнэ. Эхний ээлжид иргэд ихээр үйлчилдэг Захирагчийн ажлын албыг нүүлгэнэ. Өдөрт 1000 гаруй иргэд хотын захиргаагаар үйлчлүүлдэг. Нүүлгэлтэд зарцуулах санхүү зардлыг тооцоолж байна. Үндсэндээ ирэх жилийн намар гэхэд НЗДТГ-ын алба хаагчид Яармаг руу бүрэн нүүж дуусна. 2500 орчим ажилтан нүүнэ гэсэн үг" гэлээ.  

Цаашид "Хангарьд” ордныг  дуудлага худалдаагаар худалдах юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18