Англид салхины эрч буурсны улмаас нүүрсээр ажилладаг станцуудаа дахин ажилд оруулжээ

Л.Бямбажав
2021/09/08

Европт байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг багасгахад онцгой анхаардгийг бүгд мэднэ. Агаарын бохирдлыг багасгах үүднээс нүүрсийг бохир түлш гээд уурхайнуудыг, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг агаар бохирдуулагч гол эх үүсвэрүүд гээд “нэг нүдээр үзэхгүй” элдэв янзаар шүүмжилж, торгосоор байгаад дийлэнхийг хаасан. Ямар сайндаа л Чех улс нь Польшийг хилийг ойролцоох орд газраас нүүрс олборлолоо гэж Европын шүүхэд өгөөд олон сая еврогийн торгууль ногдуулаад бөөн хэрүүл маргаан дэгдээсэн нь одоо хүртэл намжаагүй л байна.

 Гэтэл саяхнаас Их Британид нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа эргэн сэргээсэн тухай мэдээлэл ихээхэн дуулиан тариад байна. Салхи, ус зэрэг нөхөн сэргээгддэг эх үүсвэрээр ажилладаг цахилгаан станцуудын тоогоор дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг гэнэт “бохир заваар” нүүрсээр ажилладаг станцуудаа сэргээгээд эхэлсэн гэхээр бүгд гайхсан нь мэдээж. Гэтэл хамаг учир салхинд байжээ.

 “The Independent” сонины бичиж байгаагаар сүүлийн үед салхины эрч буурсны улмаас оршин суугчдыг цахилгаангүй үлдээхгүйн тулд арга буюу нүүрсээр ажилладаг станцуудаа эргэн сэргээжээ. Мөн сүүлийн үед Европ дах шатдаг хийн үнэ ч тэнгэрт хадсан нь нүүрсний станцуудыг ахин хэрэгцээтэй болгож орхижээ.

 Ингээд “National Grid ESO” компани нь улсдаа хоёрхон үлдсэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцын нэг болох “West Burton A” –ын хоёр блокийг дахин асаажээ. Компанийн мэргэжилтнүүд нүүрсээр ажилладаг станц нь цахилгааныг байгалийн хүчин зүйлсээс үл хамааран найдвартай нийлүүлдэг, үйлдвэрлэсэн цахилгаан нь өртөг хямд гэж тайлбарлаж байгаа юм байна.

 Гэхдээ Их Британийн нийт цахилгааны ердөө 3 хувийг л нүүрсний станцууд үйлдвэрлэж байдаг. Гол төлөв салхин цахилгаан станцуудын ажиллагаа доголдох үед нөхөх байдлаар ажилладаг аж.

  Мөн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Их Британийн Цөмийн аж үйлдвэрийн ассоциацийн тэргүүн Том Грейтрекс нь мэдэгдэл хийж цөмийн цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэх шаардлагатайг анхааруулжээ. Цөмийн цахилгаан станцын талаар элдэв сэрэмжлүүлэг их ч гэлээ үнэн хэрэг дээрээ байгальд учруулдаг хор хөнөөлөөрөө нүүрсний цахилгаан станцтай зүйрлэхээргүй бага ч найдвартай ажиллагаагаар адил гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолдог аж.

  Харин байгаль орчныг хамгаалагчид болон цаг агаар судлаачид нүүрсээр ажилладаг станцуудыг эргэн сэргээж байгаад шүүмжилсэн байна. Их Британийн төлөвлөгөө ёсоор нүүрсээр ажилладаг үлдсэн хоёр станц болох “West Burton” ба “Ratcliffe-on-Soar Power Station”-ыг 2024 оны есдүгээр сард хаах юм. Тэгээд ч Их Британи дах хамгийн сүүлийн “Bradley Mine” нүүрсний ил уурхайг хаасан, Шотланд дах жижиг уурхайнуудыг 2022 онд хаах тул нүүрс ч олдохгүй болж таарах юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18