“СИТИ” Их сургууль старт-ап компаниудтай хамтран ажиллаж эхэллээ

Н.Мижидмаа
2021/09/07

“СИТИ” их сургууль оюутан, төгсөгчдөө өөрийн бизнесийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх шинэ гарцыг нээсэн билээ. Тодруулбал, тус сургууль 2020 онд төгсөгчдөө хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд нь туслах, багш, оюутнуудын шинэ санааг төсөл болгон дэмжих, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах зорилгынхоо хүрээнд инновац, бизнес хөгжлийн “CitiZone” төв байгуулсан. 

2021-2022 оны хичээлийн жилд тус сургууль “CitiZone” төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн, өв соёлын инновац хөгжүүлэгчдийг бүх талаар дэмжихээр “Олуулаа” бизнес инновац нэгдлийн гишүүдтэй хамтран ажиллаж эхэллээ

Тус нэгдэлд “Наад” брэнд, “Товь гэр төсөл”, “ОВОО кэмпинг- Гэр Тент”, “Хуяг” брэнд зэрэг арав гаруй компани багтдаг бөгөөд “СИТИ” их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөц, хөрөнгө оруулалт, дэд бүтэц материаллаг бааз, бизнес хөгжүүлэлт чиглэлээр олон талт хамтын ажиллагааг өрнүүлж, хэд хэдэн төслийг бодитоор хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. 

Ингэснээр “СИТИ” их сургууль старт-ап компаниудыг дэмжигч хувийн хэвшлийн анхны их сургууль болж байна. 

Өв соёлын инновацыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хамтын ажиллагааны хүрээнд дараах төслүүдийг хэрэгжүүлнэ. 

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр:

Өв соёлын инновац бүтээгдэхүүн экспортлогч компаниудын хэрэгжүүлж буй төсөлд “СИТИ” Их сургуулийн оюутнууд оролцож дадлага хийх, үргэлжлүүлэн төслийн багт гишүүнээр ажиллах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд шууд оролцох; 

“Хуяг” брэндийн дээл үйлдвэрлэлийн технологийн бичиг баримт боловсруулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, оёдол эсгүүр гаргах зэрэг ажлыг “СИТИ” их сургуулийн барилга, архитектур дизайны сургуулийнхан хийж гүйцэтгэх, цаашлаад үйлдвэрлэлийг хариуцаж ажиллах; 

Контент үйлдвэрлэлийн чиглэлээр:

NAMNAA, “Nomadic Seeker”, дуучин Б.Алтанжаргал зэрэг хувь хүн, байгууллагатай хамтран аялал жуулчлал, урлагийн салбар дахь шинэ үеийн урсгал трэндүүдийн менежментийг хийх, зах зээлд байршуулах ажилд “СИТИ” их сургууль гол түншээр оролцон, хамтран хөгжүүлэх;  

Үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр: 

“Glamping Mongolia”, TEMS (Taliin Ezen Makers Space) зэрэг үйлчилгээ, үйлдвэрлэлийн шинэ хандлагыг бий болгох төслүүдэд “СИТИ” их сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутан, багш нар гар бие оролцон, бусад бүх талын боломж бололцоогоор хангаж хамтран ажиллах юм. 

Инновац, бизнес хөгжлийн “CitiZone” төвийн үйл ажиллагаа, үүд хаалга бусад салбарын гарааны бизнес эрхлэгчид болон энтрепренеруудад үргэлж нээлттэй байх ба хамтран ажиллах хүсэл сонирхолтой хэн бүхнийг хүлээн авахад бэлэн байна. 

www.citi.edu.mn

[email protected]


 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 4 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 6 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 7 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 9 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21