БОАЖ-ын сайд Н.Уртнасанг ОГЦРУУЛАХААР болжээ

Л.Бямбажав
2021/09/07

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэж заасны дагуу  Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа зарим сайдыг "сугалж" явуулах нь. Хамгийн эхэнд явуулах сайдаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Н.Уртнасангийн нэр нэгэнт тодорхой болсон байна. Уг асуудлыг энэ Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ Н.Уртнасанг өөрийнх нь  хүсэлтээр сайдын албан тушаалаас нь чөлөөлнө гэх хэдий ч цаад талдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг сайдын суудлаа өг гэж шахаж эхэлсэн байна.

Учир нь Н.Уртнасан хариуцсан салбартаа мэргэжлийн бус ажиллаж мөн яамандаа нэр муутай, харилцаа, ёс зүйн доголдолтой гэсэн шүүмжлэл сайдын чихэнд хүрчээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Н.Уртнасангийн ааш авирыг яамныхан нь ам уралдан ярьцгаадаг гэдэг. Харилцааны маш доголдолтой гэх түүнийг яамны түүхэн дэх "Хамгийн муухай ааштай сайд" гэж гуншин хүртэл өгчээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Н.Уртнасангийн зөвхөн гарын үсэг, тамгаар л  яамны бүх бичиг цаасны ажил нь зурагддаг байна. Өөрөөр хэлбэл, түүний эзгүй хойгуур яамны бичиг цаасны ажил үндсэндээ зогсдог гэх. Өнгөрсөн хугацаанд “чимээгүй” сайд нарын нэг байсан тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайдаар томилогдсноосоо хойш ганц удаа олон нийтэд хандаж  ам нээсэн нь “Андлалын өргөөг буулгасан” тухай мэдэгдэл байв.Орон нутагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯ хариуцан улсын төсвийн хөрөнгөөр хийж байсан бүтээн байгуулалтын нэг байв. Харамсалтай нь Оюуны өмчийн маргаантай холбоотойгоор "Андлалын өргөө"-г буулгасан нь олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулсан.Магадгүй үүнтэй холбоотойгоор салбарын сайдад нь хариуцлага тооцох гэж буйг үгүйсгэхгүй.

 Нөгөөтэйгүүр Н.Уртнасан БОАЖ-ын сайдаар ажилласан өнгөрсөн найман сарын хугацаанд өөрийн гэсэн автор бүхий санал, санаачилга, ажил хийгээгүй гэхэд бараг хилсдэхгүй. Ганц гаргасан тушаал нь тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглосон тушаал гаргасан. Гэвч уг тушаалынх нь хэрэгжилт хангалтгүй хууль бус тарвага агнах тохиолдол олноор гарч буй.

Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ танхимын зарим сайд нартаа хариуцлага тооцож, төрхөмд нь буцаах нь ээ. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын сайдаа огцруулах саналаа УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна. УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 1-нд эхлэх тул үндсэндээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Н.Уртнасанг огцруулах асуудал намрын чуулганы эхэнд шийдэгдэнэ гэсэн үг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18