Төрийн өмчит “Мон-Атом” ХХК хэвлэл мэдээллийн хэрэгслээс 100 сая төгрөг нэхэмжиллээ

Л.Бямбажав
2021/09/06

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Бадрах энержи” ХХК ураны хайгуул, олборлолт хийж байгаа тухай орон нутгийн эх сурвалжаас ирүүлсэн мэдээллийн дагуу “Өглөөний сонин”-ы сэтгүүлч С.Өлзийбаяр сонины “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” буланд 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэл  хэвлүүлжээ.

Уг нийтлэлтэй холбогдуулан “Бадрах энержи” компанийн 34 хувийг эзэмшдэг “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани тус сониныг бусдыг төөрөгдүүлэх замаар ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ, дээрх нийтлэлийг түгээсэн хэлбэр, хэрэгслээр сонины эхний нүүрэндээ нийтлэх байдлаар залруулга, няцаалт хийхийг даалгах, мөн ажил хэргийн нэр хүндэд учруулсан хохирол болох 100.000.000 (нэг зуун сая) төгрөгийг гаргуулж, “Мон-Атом” ХХК-д олгуулахыг шаарджээ.

“Мон-Атом” ХХК-ний энэ үйлдэл нь “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн гуравдугаар зүйлийн 3.1 дэх хэсэг “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэсэн заалттай зөрчилдөж байна. Мөн Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасан.

Сэтгүүлч С.Өлзийбаяр Үндсэн Хуулиар баталгаажуулсан дээрх эрхийн хүрээнд олон нийтийн эрх ашгийн үүднээс мэргэжлийн үйл ажиллагааны дагуу олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлаж бэлтгэсэн нийтлэлийг ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, их хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж буй нь хууль, шүүхээр хэвлэл мэдээллийг далайлган сүрдүүлэх, тэдэнд айдас төрүүлэх, эрх бүхий этгээдүүдийн талаарх мэдээллийг саармагжуулж, бодит шүүмжлэлийг таслан зогсоох, олон нийтийн эрх ашгийн эсрэг чиглэсэн үйлдлийг өөгшүүлэх хор уршиг дагуулах эрсдэлтэй болохыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт хэвлэл мэдээллийн хэрэгсэл анхаарах цаг болжээ. Уг хэрэгтэй холбоотой шүүх хурал өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа товлогдож, хойшлогдоод байгаа юм. Шүүх хурлын гурав дахь тов 2021 оны 9 дүгээр сарын 8-ны 10 цагт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зарлагдаад байгаа юм. Иймээс хэвлэл мэдээллийн эрх чөлөөг эрхэмлэдэг нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүдийг уг шүүх хурлыг сурвалжилж, Монголд уран олборлох асуудлыг онцгой анхааралдаа авахыг уриалж байна. Жич: Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын “Арева” компанийн охин компани “Бадрах энержи” ХХК одоогоор үйл ажиллагаа явуулж буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18