Эрдэмтдийн зөвлөл: Нас баралтын оргил үе нь аравдугаар сарын эхээр болно

Л.Бямбажав
2021/09/06

Монгол Улсад коронавирусийн халдварын тархалт өндөр хэвээр, өдөр бүр 3500 орчим тохиолдол бүртгэгдэж байна. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл сүүлийн тооцооллоо наймдугаар сарын 17-нд хийсэн. Энд өдөрт гарах тохиолдлын тоо есдүгээр сарын дунд хүртэл дорвитой буухгүй боловч арав, арваннэгдүгээр сард халдварын тоо жигд буурна. Оргил үедээ долоо хоногийн дундаж нь 2500-3000 орчимд тохиолдол илрэх бол зарим өдөр ихдээ 3700 орчим халдвар  бүртгэгдэх тооцоолол гарсан. 

Тэгвэл цаашид халдварын тархалт буурах эсэх талаар Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр "Нийгэмд халдварын тархалт өндөр байгаа учраас сургуулийн орчинд халдвар нэмэгдэж байна. Халдварын тархалт нэмэгдсэн нь сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоогүй гэж хэлнэ. Гэр бүлийн орчинд халдвар өндөр байгаа учраас хүүхдүүд халдварлах магадлал өндөр байна. Есдүгээр сарын 20-н хүртэл халдварын тархалт өсөлттэй хэвээр байна. Хатуу хөл хорио тогтоох хэмжээнд байдал хүндрэхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авах эрсдэлтэй ч гэлээ хүндрэх болон нас барах эрсдэл нь тун бага. 

Халдварын оргил үе нь есдүгээр сарын дунд үе хүртэл, нас баралтын оргил үе нь аравдугаар сарын эхэн үе байх болно" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18