"Баянзам" ТББ: Л.Халтар сайд манайхтай гэрээ хийсэн нь ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэнийх

Л.Бямбажав
2021/09/06

Цар тахлын улмаас Цагаан хадны боомт хаагдахад Эрдэнэс Тавантолгой, Тавантолгойн нүүрсийг Цогтцэцийгээс Чойр хүртэлх 407 км замаар тээвэрлэх болсон. Уг чиглэлийн нүүрсний замыг Эко-жишиг тээвэр болгоно гэж "Баянзам" ТББ Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай энэ оны гуравдугаар сарын 31-нд гэрээ байгуулсан. Ингээд  Цогтцэцийгээс Чойр хүртэлх 407 км замаар нүүрс тээвэрлэх үндсэн тээвэрлэгч 31 компаниас тус бүр 120 сая төгрөгийг авсан байдаг. Үүнээс гадна урсгал зардлаа бүрдүүлэхийн тулд  "Баянзам" ТББ  нүүрсний тонн тутмаас 5000 төгрөг мөн QR код олгож тонн нүүрс тутамд 300 төгрөг, дөрвөн постоор гарах бүрт 5000 төгрөг буюу нийтдээ 20 мянган төгрөг хурааж авдаг. 

Цогтцэцийгээс Чойр хүртэлх чиглэлд маршрут замгүйгээс нүүрс тээврийн жолооч нар олон салаа зам гаргаж байгаль орчин асар ихээр сүйтгэж малчид, нутгийн иргэдийг хохироож байна. Нөгөөтэйгүүр жолооч нар шаварт сууж, машинаа эвдлэх зэрэг рейсээс бүтэн дугуйтай ирэх тохиолдол бараг ховор гэдгийг уулзсан жолооч бүр хэлж байсан юм. 

Уг асуудлыг "Зариг" газар дээрээс нь сурвалжилж олон нийтэд мэдээлсэн билээ.Цогтцэцийгээс Чойр хүртэлх чиглэлд нүүрс тээвэрлэхийн тулд нүүрс тээврийн компаниуд өндөр төлбөр төлж, жолооч нар  мөн гурван ч төрлийн хураамж төлсөөр атал зам яагаад сайжрахгүй там болж хувирав гэдгийг  "Баянзам" ТББ-ын тэргүүн П.Баярхүүгээс шууд тодрууллаа. 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18