У.Хүрэлсүх шүүхийн томилгооноос татгалзсан анхны Ерөнхийлөгч боллоо

Л.Бямбажав
2021/09/06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэм болоод хуульчдын хувьд хамгийн их маргаж байсан шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр бид сүүлийн жилүүдэд хэд хэдэн ажил зохион байгуулсан. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байсан хоёр эрхээс үндсэндээ татгалзаж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдыг томилох, хариуцлага тооцох болон АТГ-ын даргыг томилдог эрхээсээ татгалзаж байна.  


Учир нь өмнөх Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсанаар сүүлийн найман сарын хугацаанд энэ хууль гацсан. Ерөнхийлөгч дээрх хоёр эрхээсээ татгалзсанаар энэ гацаанаас гаргаж байна гэсэн үг. Шүүхийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан ч Үндсэн хуулийн цэцэд үүссэн маргаанаас болоод бүрэн хэрэгжиж эхлээгүй байна.

Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж, энэ эрх Их хуралд очно. Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ-д санал болгодог эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж байна. Ингэснээр шүүхийн салбарт хийх томоохон шинэтгэлийн ажил эхэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал:

Ерөнхийлөгч шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байгаа энэхүү шийдвэр нь өнгөрсөн 30 жилийн түүхэнд нь анх удаагаа тохиож байна. Энэ нь Шүүхийн шинэтгэлийн хувьд шинэлэг, хууль зүйн хувьд энэ нь цоо шинэ практик боллоо. Хуульд ҮХЦ-д хүсэлт гаргасан тал өөрийнхөө хүсэлтийн үндэслэлээс бүхэлд нь татгалзаж болдог эрх бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн энэ заалтын дагуу уг эрхээсээ татгалзаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18