Халдвар авсан иргэдийн нэрийг зарласан албан тушаалтнуудад сахилгын шийтгэл оногдуулжээ

Л.Бямбажав
2021/09/03

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын онцгой комиссын шийдвэрээр коронавирусын халдвар авсан иргэдийн нэрсийг сумын фэйсбүүк хуудсаар олон нийтэд мэдээлсэн, Түнэл суманд коронавирусын халдвар авсан иргэдийн байршлыг олон нийтэд зарлаж, ойр орчимд зорчихгүй байхыг нийтэд анхааруулах зэргээр халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд халдсан талаар мэдээлэл Комисст ирсний дагуу шалгах үйл ажиллагаа явуулж нөхцөл байдлыг тогтоосон. Тодруулбал, 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын фэйсбүүк хуудсанд коронавирусын халдварын батлагдсан 35 тохиолдлоос эмчлэгдээд гарсан 17, эмчлэгдэж байгаа 18 иргэний талаар мэдээллийг байршуулж, тусгаарлалтад байгаа иргэдийн нэрсийг тодруулж тухайн өрхөд очихгүй байхыг анхааруулжээ. Мөн Түнэл сумын фэйсбүүк хуудсанд тусгаарлалтад байгаа иргэдийн байршлын зураглалыг оруулж, иргэдийг ойр орчимд зорчихгүй байхыг анхааруулсан нөхцөл байдал тогтоогдсон юм. Энэ дагуу коронавирусын халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь халдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллах талаар Комиссын гишүүн Хөвсгөл аймгийн засаг даргад шаардлага хүргүүлсэн.

Шаардлагын мөрөөр хүний нэр төр, халдашгүй байдал, хувийн нууцад халдсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Түнэл сумын холбогдох албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ оногдуулсан талаар Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1/1689 дугаарын албан бичгээр Комисст мэдэгдлээ.

Коронавируст халдвар авсан иргэдийн гэрийн тусгаарлалт, ажиглалтын хүрээнд авч буй арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хөнддөг болохыг аймгийн засаг дарга нарт анхааруулж, Комиссын гишүүний зөвлөмжийг 21 аймгийн засаг дарга нарт хүргүүлсэн бөгөөд хүний эрхэд халдсан нөхцөл байдал тогтоогдсон Хөвсгөл аймагт Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлээд байсан юм.

Эх сурвалж: Хүнийн эрхийн үндэсний комисс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18