Афганистанд америкчуудын үйлдсэн энгийн иргэдийн эсрэг гэмт хэргийг мөрдөж шалгахыг уриалав


АНУ болон түүний холбоотнуудыг Афганистанд 20 жил эзэн суухдаа үйлдсэн энгийн номхон иргэдийг үй олноор нь хөнөөсөн гэмт хэргүүдийг бүгдийг нь мөрдөн шалгахыг БНХАУ уриалсан байна.

 БНХАУ-ын Гадаад яамны төлөөлөгч энэ талаар ярихдаа “Америкийн цэргүүд Афганистанаас гарсан хэдий ч тэд болон холбоотнуудынх нь зүгээс энгийн номхон иргэдийг үйл олноор хөнөөсөн гэмт хэргүүдийг нарийвчлан шалгаж, буруутнуудыг нь хариуцлагад татах ёстой” гэжээ.

 Хятадын Гадаад яамны мэдээгээр 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар гэхэд АНУ цэргүүдийн үйлдлээс болж 47 мянган энгийн номхон афган иргэн амиа алдсан байжээ.

 Хамгийн сүүлд гэхэд л наймдугаар сарын 29-нд Кабул хотод, хүн олноор оршин суудаг хорооллын гудамжаар явсан хоёр машиныг Америкийн байлдааны дроноос пуужин харван довтолсон. Довтолгооны улмаас хоёр машин, нэг байшин юу ч үгүй сүйдсэн. Энэ дайралтыг америкчууд тайлбарлахдаа “Лалын улс” бүлэглэлийн алан хядагчид сууж явсан тэсрэх бодис бүхий машин руу өрсөж цохилт өгөхөөс өөр аргагүй болсон гэсэн. Дайралт болон түүний дараа үүссэн хүчтэй дэлбэрэлтийн улмаас долоон хүүхэд амиа алдсан гэж Кабул хот дах НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Герве де Лис мэдэгдээд байгаа юм. Харин Америкийн тал тайлбар өгөхдөө манайд дайралтын улмаас ямар нэг энгийн иргэн, тэр дундаа хүүхэд хохирсон гэх мэдээлэл ирээгүй гээд таг болсон.

Гэхдээ зарим шинжээчид Хятадын Гадаад яам ийм байдлаар АНУ ба түүний холбоотнууд Шинжаан дах уйгаруудыг хоморголон устгасан гэх асуудлыг тогтмол хөндөж байгаагийн хариуг барьж байна гэж үзжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18