Оросоос зэвсэг худалдаж авбал хориг арга хэмжээ авна гэж анхааруулжээ

Л.Бямбажав
2021/09/02

АНУ-ын Төрийн департамент холбоотон болон түнш улсууддаа хандан ОХУ-тай батлан хамгаалах салбарт хамтран ажиллахгүй байхыг анхааруулаад анхааруулгыг үл тоосон улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах хуультай гэдгийг сануулсан байна.

 Саудын Арави нь ОХУ-тай цэрэг, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулсны дараа АНУ-ын Төрийн департамент ийм мэдэгдэл хийж. Төрийн департаментын төлөөлөгч “Бид бүх хамтрагчид болон холбоотон улсуудад хандан Оросын батлан хамгаалах салбартай шинээр том гэрээ хийхээс зайлсхийж байхыг уриалсан хэвээр байгаа бөгөөд үүнийгээ “Америкийн дайснуудыг хориг арга хэмжээ авах замаар эсэргүүцэх” (CAATSA) гэсэн хуулиараа ойлгомжтой мэдэгдсэн” гэжээ.

 Батлан хамгаалах салбарын шинжээчид Орос ба Саудын Арави хооронд арми, зэвсгийн салбарт хамтран ажиллахаар болж байгаа нь АНУ-д нэлээд хүнд цохилт болно гэж дүгнээд байгаа юм.

 Саудын Аравийг Йемений хусит босогчдын эсрэг байлдааны ажиллагаа явуулахдаа хуситуудыг дэмжигч энгийн иргэдийн эсрэг Америкт үйлдвэрлэсэн байлдааны техник, зэвсэг хэрэглэж байна хүмүүнлэгийн байгууллагууд шүүмжилсний дараагаар АНУ нь онгоцны бөмбөг нийлүүлэхээ түр зогсоогоод байгаа юм. Тухайлбал, Трампын үед байгуулсан гэрээ ёсоор 290 сая доллароор “GBU-39 Small Diameter Bomb I” онгоцны бөмбөг 3 мянгыг, 478 сая доллароор өндөр нарийвчлал бүхий залуур бөмбөг 7 мянган ширхгийг нийлүүлэх ёстой байсан ч Йемений партизанууд ба энгийн иргэдийн эсрэг ашиглахгүй гэсэн баталгаа хэрэгтэй гэсэн үндэслэлээр нийлүүлэхээ түр зогсоогоод байгаа юм.

 Гэсэн хэдий Төрийн департамент Ойрх Дорнод дах гол холбоотон улс Саудын Аравийг Оростой гэрээ байгуулсан хэдий ч “... батлан хамгаалах салбарт манай хоёр улсыг их дотно бөгөөд бат бөх түншлэл холбож байдаг” гэжээ.

 НАТО-ийн гишүүн, тус эвсэлдээ АНУ-ын дараа орох хүчирхэг арми бүхий Турк улс нь агаарын довтолгооноос хамгаалах “Пэтриот” систем Америкаас авах гээд татгалзсан хариу сонссоны дараа ОХУ-аас 2 тэрбум доллароор С-400 систем худалдан авсан нь АНУ болон НАТО-ийн гишүүн орнуудыг ихэд гайхшируулж, цочроосон алхам болсон юм. Үүний дараа АНУ нь зэвсэглэлийн зах зээл дээр ОХУ-ын зэвсэг, техникийг шахах эрс шийдэмгий арга хэмжээ авч эхэлсний нэг нь дээр нэр гарсан үүнийгээ “Америкийн дайснуудыг хориг арга хэмжээ авах замаар эсэргүүцэх” (CAATSA) гээч хууль юм. Энэ хуулийг баталснаар АНУ нь зөвхөн холбоотон, НАТО-ийн гишүүн улс гэлтгүйгээр Оросоос зэвсэг авсан ямар ч улсын эсрэг эдийн засгийн болон бусад хориг арга хэмжээг авах эрхийг өөртөө өгсөн.

 Ингэснээр БНХАУ-ыг ОХУ-аас С-400 худалдан авлаа гэж Батлан хамгаалахын сайд болон бусад өндөр албан тушаалтнуудын эсрэг нэр заасан хориг арга хэмжээ авсан. Энэтхэг улсыг 5 тэрбум доллароор С-400 систем Оросоос худалдан авах гэж байгаа шүүмжилж, хориг арга хэмжээ авна гэж анхааруулсаар байгаа юм. Туркийг С-400 авлаа гэж F-35 сөнөөгч онгоцны хөтөлбөрөөс хассан. Цаашид НАТО-ийн хүрээнд зэвсэг техник нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахын тулд Туркийг Оросоос авсан С-400-аа устгах ёстой гэсэн шаардлага тавиад байгаа юм.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18