Ли КУЮҮГИЙН НЭРЭМЖИТ ТӨРИЙН БОДЛОГЫН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Л.Бямбажав
2021/09/01

 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, Канадын Засгийн газраас “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг УИХ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлж байна.

 Төслийн хүрээнд Ли Куан Юүгийн нэрэмжит Сингапурын Төрийн бодлогын сургуулийн тэтгэлэгт цахим хөтөлбөрт төрийн байгууллага, салбаруудын төлөөлөл 20 албан хаагчийг сонгон шалгаруулж суралцууллаа.

Төрийн албан хаагчдыг олон улсын жишгээр бэлтгэх, кредит сонгох, цахим сургалтыг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр  Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуультай хамтран ажиллаж байна. 

 Төгсөлтийн үеэр “Бодлого төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулахад чиглэсэн энэхүү хөтөлбөр нь дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд үед шинэ ур чадвар, шинэ дадал хэвшилд суралцахад дэмжлэг болох зорилготой”  гэдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлсэн үгэндээ онцолсон юм.

 Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсад суугаа Канад Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катерин Ивкофф, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн дэд захирал, доктор Франческо Манчини нарын албаны хүмүүс оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18