Америкт сурагчдыг ЛГБТ хөдөлгөөний тугт мөргүүлжээ

М.Төгөлдөр
2021/08/31

АНУ-ын Калифорни мужийн бага сургуулийн багш сурагчдаа АНУ-ын төрийн далбаанд бус ЛГБТ хөдөлгөөний солонгон тугт мөргүүлсэн үйлдэл Интернэт хэрэглэгчдийн анхаарлыг маш ихээр татаад байна. Хэргийн эзэн Кристен Питцен гэгч багш бүсгүй энэ тухайгаа “Tik Tok” сүлжээнд бахдалтайгаар ярьсан нь ийнхүү сая сая хүний анхааралд өртжээ.

Кристений сургуульд гурав дах хичээлийн үеэр сурагч нь босож АНУ-ын төрийн далбаанд үнэнчээ батлан тангараг өргөдөг юм байна. Хэрэг мандсан өдөр сурагчид сурсан зангаараа гуравдагч хичээлийн үеэр төрийн далбаанд үнэнчээ батлахаар бостол ангид байнга өлгөөтэй байдаг далбаа алга байжээ. Питцен багш алга болсон төрийн далбааны талаар тайлбарлахдаа “COVID-19-ийн цар тахлын үеэр Засгийн газрын зүгээс авсан арга хэмжээний өмнөөс их ичиж байсан тул далд хийсэн байсан“ гэжээ.

Тангараг өргөн ёсолдог төрийн далбаа нь ангид үгүй байгааг хараад нэг сурагч тангараг уншихдаа юу руу харах тухай асуусан байна. Яг энэ асуултыг хүлээж байсан Кристин Питцен нь тангараг өргөн ёсолж болох өөр нэг туг танхимд байгаа тухай хэлж. Үүнийг сонссон сурагч ангид өлгөөтэй байсан ЛГБТ хөдөлгөөний тугийг заан “Энэ мөн үү” гэсэн юм байна.

Мөн Питцен багш нь хэзээ ч сурагчдыгаа төрийн далбаанд заавал ёсол гэж хэзээ ч албадаж байгаагүй гэдгээ онцлоод авчээ. Өөрөөр хэлбэл төрийн далбаанд ёсолсон ч ялаа, ёслоогүй ч ялаа гэж үздэг гэдгээ нуусангүй.

АНУ нь газар газрын цагаачдын байгуулсан улс учраас аюул бэрхшээл тулгарсан үед ард иргэд нь тус бүрдээ нэгэн цагт орхин гарсан эх нутгаа гэж санагалзаад шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийш үсчин улсаа зөнд нь хаяхаас маш ихээр болгоомжилдог. Иймд ард иргэд, түүн дотроо хүүхдүүдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, АНУ-ых өмөөрөх, хөгжүүлэх арилшгүй сэдэлтэй болгоход онцгой анхаардаг. Ийм ч учраас сургуулиуд өдрийг АНУ-ын төрийн далбааг өргөж, төрийн дуулал дуулахаас эхлүүлдэг, олон хүн цугладаг бүх арга хэмжээг эхлүүлэхдээ төрийн далбааг өргөдөг төрийн дуулал дуулдаг байх жишээтэй.

Америкчууд ингэж хүмүүжсэн байдаг тул эх оронч үзэл нь маш хүчтэй, төрийн далбаагаа маш ихээр дээдэлдэг хүмүүс. Тиймдээ ч саяхнаас BLM хөдөлгөөнийг дэмжигчид төрийн дуулал эгшиглэх үеэр хүндэл үзүүлж босож зогсохын оронд суух, буруу харж зогсох, сөхөрч суух зэргээр янз бүрийн авир гаргах болсонд дийлэнх америкчууд маш ихээр эмзэглэн бухимдсан байдаг. Ялангуяа Афганистан, Ирак гэх мэт халуун цэгүүдэд алба хаагаад хүмүүс төрийн далбаан энэ мэтээр үл хүндлэхэд маш ихээр дургүйцэж байгаа харагддаг.

Ийм байтал хүүхдүүдийнх нь оюун санааг хөгжүүлэх, эх оронч үзлээр хүмүүжүүлж байх ёстой багш харин ёс бус авир гарган төрийн далбааг нууж, оронд нь ЛГБТ хөдөлгөөний тугт мөргүүлсэнд Америк даяар олон сая эцэг, эхчүүд уурлаж бухимджээ. Интернэтэд энэ талаар байгаа сэтгэгдлүүд дунд эрх баригчид америкчуудын тоог цөөлөхийг хичээж байна гэдгээс эхлээд ЛГБТ харилцаанаас өөр ямар ч үзэл бодолгүй, удирдаж залахад хялбар “манкурт боол”-уудыг бий болгож байна гэж Ардчилсан намыг буруутгах нь түгээмэл байна.

АНУ-ын хувьд өрнөдийн улс орнуудын адилаар ЛГБТ хүрээнд багтдаг хүмүүс бусдын адил хэвийн хүмүүс, тэдний сонирхолд муу муухай зүйл огт байхгүй, тэднийг гадуурхаж нүд үзүүрлэх нь ёс бус, хэвийн бус зүйл гэсэн ерөнхий хандлага ноёлж байдаг. Энэ ноёлох хандлагыг зөрчсөн, үгүйсгэсэн үйлдэл хийсэн хүн олон нийтийн сүлжээнээс “бандуулах”-аас эхлээд, ажлаас халагдах, ажил төдийгүй банкны зээл олдохгүй болох гэх мэтээр шууд нийгмээс тусгаарлагдаж хүний хүн болдог. Иймд хүмүүс ЛГБТ хүрээнд багтдаг гэдгээ нууж хаадаггүй, харин ч өөрийн сонирхлоороо бахархах ёстой, энэ сонголтыг нь бусад зүгээр нэг хүндлээд зогсохгүй дэмжих ёстой гэх болсон гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Нэр гарсан Питцен багшийн сургуульд гэхэд ЛГБТ тугийг “бахархлын туг” гэж нэрлээд анги бүрд өлгөсөн байх жишээтэй. Улмаар ЛГБТ хүрээний хүмүүсийн эрхийг хамгаалах, дэмжих нь ардчиллын салшгүй гэсэн гэж үздэг болсон.

Харин Питцен багшийн хийсэн үйлдлийн дараагаар эх оронч үзэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон төрийн далбааг дээдлэх ёсыг зарим хүмүүсийн ярьдгаар гаж бэлгийн харилцаанд орох дур хүслээр орлуулж болох уу гэсэн маргаан дэгдээд байна. Хамгийн гол нь ийм үзлээр хүмүүж үр хойч нь 20 эсвэл 30 жилийн дараа Орос эсвэл Хятадтай дайтах шаардлага гарахад эх орноо хамгаалахаар босох уу гэж зарим нь асуусан байна. ЛГБТ харилцаанд л орж байвал ямар улсын харьяат байх нь хамаагүй гээд зүгээр суугаад байх юм биш  биз? Бид Питцен багш шиг улайрсан хүмүүсийг өөгшүүлснээр өөрсдийн мөхлийн эхлэлийг тавиагүй гэх баталгаа байна уу гэх? асуудал хөндөгджээ.

ОХУ гэх мэт ЛГБТ хөдөлгөөнийг эрс эсэргүүцдэг улс орны интернэт хэрэглэгчид сурагчдыг солонгон тугт мөргүүлснийг маш ихээр жигшиж хүлээн авсан байна. Америкчууд хүний эрхийг зөрчлөө гэж улс орнуудыг бөмбөгддөг байсан бол удахгүй хүүхдүүдийг маань ЛГБТ тугт  мөргөсөнгүй гэж бөмбөгдөх юм байна гэсэн дургүйцэл түгээмэл байна. Мөн үзэл бодлоо бусдад хүчээр тулган хүлээлгэдэг түрэмгий цөөнх болж хувирсан ЛГБТ хөдөлгөөнийг эрс хатуу нухчин дарах ёстой гэсэн хүмүүс ч цөөнгүй байна. Өөр зарим нь үр удмаа эцэг, өвгөдийн ёс заншлыг үл тоож, солонгон туг орой дээрээ залсан Америк маягийн ардчилал гэж гүйсэн хүмүүс болгохгүй, Америкийн соёлын болон сэтгэлгээний нөлөөг зүйл бүрээр эсэргүүцэх ёстой гэцгээжээ.

Ташрамд сонирхуулахад улс орны тусгаар тогтнолын бэлгэдэл болсон төрийн далбааг дээдлэх тусгай баярын өдрийг хамгийн анх АНУ-д бий болгож, улсын хэмжээний баяр болгон өргөн хүрээтэй тэмдэглэдэг болсон. 1885 оны зургаадугаар сарын 14-нд Фредонид дунд сургуулийг багш Бернард Сигранд гэгч нь сурагчдаа эх оронч үзлээр хүмүүжүүлэхийн тулд анх удаа АНУ-ын төрийн далбааг өргөх ёслолыг сургуул дээрээ явуулсан байдаг. Түүнээс хойш муж бүр энэ баярыг янз бүрээр тэмдэглэж байгаад 1949 онд АНУ-ын Конгресс зургаадугаар сарын 14-нийг улс даяар төрийн далбаан баяр гэж тэмдэглэж байхаар хуульчлан баталсан байдаг.

Манай улс ч АНУ-ын гаргасан энэхүү тун эерэг жишээ дагаж, 2008 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 10-ыг Монгол Улсын Төрийн далбааны өдөрт болгон тэмдэглэх болсон юм. Харин таны хувьд 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 6 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 8 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 13 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 14 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 14 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 14 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр