Афганистаныг орхин гарах хүмүүсийг 96 улс хүлээн авна

М.Төгөлдөр
2021/08/30

АНУ нь талибуудтай хийсэн тохиролцооны дагуу Афганистанаас цэргээ гаргаж дуусах ёстой сүүлийн өдөр ойртох тусам наймдугаар сарын 31-ээс хойш Кабулд үлдэх олон зуун мянган афган иргэд, АНУ болон бусад улсын олон зуун иргэдийг яаж гаргах тухай асуудал хурцаар тавигдаж байна. “The New York Times” сонины мэдээлж буйгаар одоо Кабулд Афганистанаас гарахаар онгоцонд суух ээлжээ хүлээж байгаа 250 мянга гаруй афган иргэд байна. Талибууд Кабулыг эзэлж, хөл толгой нь олдохгүй үймж эхэлснээс хойш АНУ болон түүний холбоотон улсууд орнууд Афганистнаас 85 мянга орчим хүнийг л зөөж амжсан. Тэгэхээр үлдсэн ганц өдрийн дотор яаж ч хичээгээд энэ 250 мянган хүнийг зөөж дуусахгүй. Эдгээр нь америкчуудыг эзэн суусан 20 жилийн хугацаанд тэдэнтэй хамтарч, тусалж, хөлсний ажил хийж байсан орчуулагч, тогооч, жолооч гэх мэт мэргэжлийн хүмүүс, тэдний ар гэрийнхэн. АНУ тэдэнд тусгай виз гарган хүлээж авах баталгаа өгсөн. Цэргээ гаргах ажиллагааг сайтар төлөвлөөгүйн гайгаар дэлхий даяар шүүмжлэлийн бай болж нэр төр нь унаад байгаа Вашингтоны хувьд үлдсэн афган туслахуудаа зөнд нь орхивол нэр хүнд нь бүр шалдаа буух тул “Амжихгүй нь дараа болъёо” гээд орхих ямар ч боломж үлдсэнгүй. Гэвч нөгөө талаас энэ 250 мянган хүн өөрсдийг нь яаж гаргаж авах талаар ямар ч төсөөлөлгүй хэвээр байна.

Ийм ээдрээтэй үед АНУ болон бусад 95 улс нь наймдугаар сарын сүүлийн өдөр Америкийн цэрэг бүрэн орхиж гарсны дараа Афганистаныг ямар нэг байдлаар орхин гарсан афган иргэдийг ямар ч саадгүй хүлэн авахаа мэдэгджээ. Тэд энэ талаар хамтарсан мэдэгдэл хийснийг АНУ-ын Төрийн департаментын сайт дээр байршуулжээ.

Энэ мэдэгдэлд дурдсанчлан наймдугаар сарын 31-ээс хойш Афганистаныг орхин гарч байгаа нэр заагдсан улсын виз бүхий дотоод болон гадаадын харьяалалтай иргэд хил давахад ямар ч саад хийхгүй гэсэн тохиролцоог “Талибан”-тай хийсэн юм байна.

“Талибан” ч энэ мэдэгдлийг бататгасан мэдэгдэл хийжээ. Тодруулбал, тус хөдөлгөөний төлөөлөгч » Шер Мухаммад Аббас Станекзайи нь афган иргэд эмчилгээ, бизнес хийх, боловсрол эзэмших эсвэл өөр ямар нэг шалтгаанаар хилийн чанад руу гарч явахад “Талибан”-д ямар ч асуудалгүй, гарч яваа хүмүүсийг яс үндэс эсвэл 20 жилийн хугацаанд Америкийн талд ажиллаж байсан эсэхийг хамаарахгүй гэж мэдэгдсэн тухай “The New York Times” мэдээлжээ.

“Талибан” гэх мэт шашны явцуу үзэлт бүлэглэл, байгууллагууд шаардлага гарвал ямар ч тохиролцоо, амлалтаа ядах юмгүй зөрчдөг, үгүйсгэдэг онцлогтой. Иймд “Талибан”-ы амлалтад эргэлзсэн хүмүүс олон байгаа. Гэхдээ  талибууд 2001 онд ялагдаж хөөгдсөн “Талибан”-тай огт адилгүй, бүрэн өөрчлөгдөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад улс төрийн хүчний адил өгсөн амлалтаа биелүүлдэг, итгэл даахаар болсон гэдгээ харуулахыг маш ихээр хичээн чармайж байгаа тул тохиролцоогоо биелүүлнэ гэх магадлал маш өндөр байгаа аж.

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18