АНУ Оросын нууц мэдээлэл бүхий иргэдийг дэлхий даяар ангуучилж байна

М.Төгөлдөр
2021/08/30

АНУ ба ОХУ хоорондын шинэ “хүйтэн дайн” ширүүссээр байна. Ялангуяа АНУ-ыг Афганистан, Ливи, Сири гэх мэт газар ил сөргөлдөөнд их бага гутамшигтай ялагдал хүлээх тусам нууц дайн улам ширүүсэж байгаа аж. ОХУ-ын Гадаад яамны хүний эрх ба ардчиллын асуудал хариуцсан төлөөлөгч Григорий Лукьянцевийн  хийсэн мэдэгдэл. Тэрээр АНУ-ыг 2008 оноос хойш 13 жилийн турш IT салбар, улсын нууцтай холбоотой Оросын иргэдийн гуравдагч орнуудад амарч, аялж байхад нь ангуучлан баривчилж байна гэж буруутгажээ. Гуравдагч орнуудад тусгай хүсэлт гаргах баривчилсан Оросын иргэдийг АНУ-д авчран зохиомол хэрэг тулган хүлээлгэж, өөрсдийн талд элсүүлж эсвэл хэрэгтэй мэдээллээ олж авдаг юм байна.

Ийм байдлаар АНУ нь 2008 оноос хойш 50 гаруй хүнийг баривчлуулан АНУ-д хүргэжээ. Жишээлэхэд, Роман Селезнев, Олег Кошкин, Петр Левашев гэх IT салбарын өндөр түвшний мэргэжилтнүүдийг хакер дайралт хийсэн, хувийн мэдээлэл хулгайлсан гэх мэт хэргээр ял тулгасан.Хамгийн сүүлд гэхэд л IT технологийн бизнес эрхэлдэг Владислав Клюшин гэдэг бизнесменийг Швейцарт хуурамч урилгаар урьсны дараа Швейцарын Засгийн газар хүсэлт гарган саатуулсан. Одоо Клюшиныг АНУ-ын Эрүүгийн хуулийг зөрчсөн хэргээр Америк руу хүргүүлэх гэж шүүхэд хандаад байгаа юм байна. Харин Оросын талын тайлбарлаж байгаагаар Клюшин Америкийн ямар ч хуулийг зөрчөөгүй, Засгийн газартай гэрээ байгуулж, чухал салбарын программ хангамж боловсруулж байсан учраас тэр программын талаарх нууц мэдээлэл олж авахын тулд ийнхүү баривчлуулсан байна.

АНУ-ын тусгай албаныхан Клюшиныг элсүүлж, нууцыг худалдан авах гэж Францад, Шотландад явахад нь хоёр ч удаа уулзан санал тавиад бүтэлгүйтэж байж. Үүний дараа тэд эвээр үзээд болохгүй бол хүчээр үзэхээр шийдэж, ийнхүү Швейцарт урхинд оруулан баривчилсан байна.

ОХУ –ын олон улсын нэр нөлөө, санхүүгийн боломж чадвар нь Зөвлөлтийн үеийнхээс огцом багассан, АНУ-ынхтай зүйрлэхээргүй сул учраас ийм өвөрмөц “ан”-ийн эсрэг бодитоор хийж чадах зүйл тун бага. Их бодож л тухайн баривчлагдсан улсын Гадаад яаманд өөрийн гадаад яаманд эсэргүүцэл мэдэгддэг. Харин АНУ нь эдийн засаг, цэрэг улс төр гээд л боломжоо ашиглан “хөөрхий” гуравдагч улсад маш хүчтэй дарамт үзүүлснээр дийлэнхдээ Оросын иргэдийг өөрийн нутагтаа албадан хүргүүлж, шийтгэж дөнгөдөг.

Ямар сайндаа л ОХУ нь 2015 оноос хойш Дотоод яам, Холбооны аюулгүй байдлын алба, Мөрдөн байцаах хороо, Батлан хамгаалах яам гэх мэт улсын чухал нууцын талаарх мэдээлэлтэй ажилтнуудаа амрах, зугаалах гэх мэт хувийн зорилгоор хилийн чанад руу явахыг албан ёсоор хориглосон. Явах тохиолдолд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж, холбогдох нэгж байгаа яам, албаны дарга нараас тусгай зөвшөөрөл авч байхаар болгосон. Ингээгүй тохиолдолд тэднийг АНУ дуртай үедээ хүсэл гарган баривчлуулах эрсдэлтэй. Жишээлбэл, оросуудын очиж амрах дуртай Туркт Оросын нэг хотын цагдаагийн дарга амрахаар очжээ гэж бодоход АНУ-аас түүнийг Навальныйг дэмжигчдийн жагсаалыг хэрцгийгээр дарж, ардчилал хүний эрхийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэж баривчлуулаад Америк руу албадан авч явах эрсдэлтэй болсон юм байна.

Иймд Оросын хүчний байгууллага, яам тамгын газрын том албан тушаалтнууд зөвхөн албаны шугамаар дипломат хамгаалалттайгаар хил давдаг болж.

Афганистанд тун гутамшигтай ялагдал хүлээсэн АНУ-ын эрх баригчид ОХУ, Хятадын нөлөөг өсгөлөө гэж буруутгагдаж байгаа тул энэ мэт “ан” хийж, бага ч гэлээ ялалт байгуулах хүсэл нь бүр огцом өснө гэж зарим шинжээж үзэж байгаа аж. Гэвч АНУ нь энэ бүх зэмлэлийг бүгдийг үгүйсгэдэг бөгөөд ийм хэргүүдэд улс төр эсвэл геополитикийн сэдэлтэй нууц дайн ямар ч хамаагүй, зөвхөн АНУ-ын эрүүгийн хуулийг зөрчсөн эрүүгийн хэрэгтнүүдийг олон улсын хууль журмын дагуу саатуулах хүсэлт гаргадаг гэж тайлбарладаг. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 13 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 13 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 14 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 20 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 20 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25