Ковид-19 түргэвчилсэн оношлуурын жижиглэнгийн үнийг 11,050-20,000 төгрөг байхаар тогтоожээ

М.Төгөлдөр
2021/08/30

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас зах зээлд худалдаалагдаж буй КОВИД-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурт баримтын болон лабораторийн нэгдсэн үнэлгээг хийжээ. Үнэлгээний дүнд найман үйлдвэрлэгчийн оношлуурыг лабораторийн шинжилгээний үр дүн, чанарын шаардлага хангасан байдал, мэдрэг чанар болон олон улсад зөвшөөрсөн эсэх зэргийг үндэслэн Хүний эмийн зөвлөлийн хурлаар баталлаа.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/528 дугаар тушаалаар Коронавируст халдвар /КОВИД 19/ илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох журам батлагдсан. Уг тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд, эмийн хатуу зохицуулалттай бусад орны жишгээр, нийт 8 өөр үйлдвэрлэгчийн антиген суурьтай, хамар залгиурын түргэвчилсэн оношлуурыг манай улсад албан ёсоор хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас импортлогч ханган нийлүүлэх байгууллагуудтай харилцан санамж бичиг байгуулж, худалдаалах бөөний болон жижиглэнгийн дээд үнийг дараах байдлаар тогтоосон болно. Таны худалдаж авсан доорх нэрийн оношлуур нь тогтоосон дээд үнийг давсан тохиолдолд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт мэдэгдэнэ үү.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18