Өндөр оноо авсан сурагчдыг олон улсын Их, Дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн тэтгэлэгтэй боллоо

М.Төгөлдөр
2021/08/30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох болон Олон улсын олимпиадад амжилттай оролцохыг дэмжиж, урамшуулж байх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргалаа.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар мэдээлэл хийлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ:

Дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх дотоодын төрийн өмчийн их сургуулийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, үүнийг амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол  сургалтын тэтгэлэг олгоно.

Мөн Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагч дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг авах юм.

Нэрэмжит тэтгэлгээр суралцуулах мэргэжлийн хуваарилалтыг Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газрын баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлтэй уялдуулан тогтоох бөгөөд тэтгэлгээр суралцаж төгссөн иргэн орон нутагтаа ажиллана. Ажлын байраар хангах зэрэгтэй холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах талаар судалж, зохион байгуулахыг зарлигт тусгажээ.

Ерөнхийлөгчийн тэтгэлгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж, жил бүрийн гуравдугаар улиралд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлнэ.

Нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах юм.

ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХЫГ ДЭМЖИХ, УРАМШУУЛАХ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагчдад нэг удаагийн урамшуулал олгох, улсын олимпиадуудын шатлал, цар хүрээг нэмж олон улсын ангилалтай уялдуулан зохион байгуулах, хүүхэд бүр оролцох тэгш боломжийг бүрдүүлэх, сурагчдыг бэлтгэж оролцуулах багш нарыг дэмжих, шаардлагатай багаж төхөөрөмжөөр хангах, Олимпиадыг зохион байгуулах хорооны тогтвортой үйл ажиллагааг дэмжих зэргийг  тусгажээ.

Энэ нь монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэх, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжих, сурагчдыг олимпиадад оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулах зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг хүлээн авч уулзаж, баяр хүргэсэн. Энэ үеэр  “Оюун ухааны олимп гэгддэг олимпиадад оролцож амжилт гаргасан  хүүхдүүдийг төр, засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд зарлиг гаргана” гэдгээ хэлж байсан.

Монгол Улсын баг сүүлийн таван жилд Олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас 52 медаль авсан байна. 2021 онд гэхэд л  математикийн олимпиадаас хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, физикийн олимпиадаас хоёр хүрэл, мэдээлэл зүйн олимпиадаас нэг мөнгө, химийн олимпиадаас хоёр мөнгө, нэг хүрэл, биологийн олимпиадаас нэг мөнгө, хоёр хүрэл, нийт 15 медаль буюу түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ.

Багийн амжилт тогтвортой өсөж, дэлхийн 107 орноос 11 дүгээр байранд орсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас бодлогоор дэмжих, урамшуулах, хүртээмж, тэгш боломжийг хангах нь зүйтэй гэж үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 11 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 11 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 13 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 14 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 14 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр