Олимпын хүрэл медальтан бүх мөнгөн шагналаа өвдсөн, гачигдсан хүмүүст тараажээ

Б.Хонгорзул
2021/08/27

 Токиогийн Олимпын чөлөөт бөхийн хүрэл медальт Казахстаны Нурислам Санаев медалийг нь дагаж ирсэн бүх мөнгөн урамшууллыг ядуу айл өрх, хүнд өвдсөн хүүхдүүдэд хандивлахаар болсон байна. Казахстан нь энэ жил хүрэл медаль авсан тамирчдаа 31 сая тенге буюу 70 мянган доллароор урамшуулсан юм. Нурислам Санаев “Инстаграмм” хуудсандаа “Хүндэт нөхөд өө! Надад итгэж, намайг дэмжиж, надад олгосон Казахын ард түмэнд баярлаж талархсанаа илэрхийлье, миний сэтгэл маш их хөдөлж байна.Спорт бол сая сая хүний сэтгэл хөдлөл, урам, дэлхий ертөнцөөс бидэнд өгч байгаа хүч тамир байдаг гэдгийг та бүхэн мэднэ.

Би хүүхэд байхаас л Олимпоос алтан медаль авч, гачигдсан, зовсон хүмүүст болон өвдсөн хүүхдүүдэд туслах юм сан гэж мөрөөддөг байлаа. Иймд би энэ удаад мөрөөдлөө биелүүлж, шагналын бүх мөнгөө Казахстаны ядуу айл өрхүүд, өвдсөн хүүхдүүдэд буян болгон өгөхөөр шийдлээ. Тэд бүгд аз жаргалтай байг!” гэжээ.  

Насан туршдаа мөрөөдөж, залуу нас хамаг ухаан бодол хүч тамираа зарцуулан шударга хөдөлмөрөөр олсон энэ их мөнгийг ингээд огт таньж мэдэхгүй хүмүүст тусламж болгон өгч чадах зүрх сэтгэлтэй хүн хэр олон байдаг бол?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18