Кабулын нисэх буудлын орчим дэлбэрэлт болж 150 хүн амь насаа алджээ

Б.Хонгорзул
2021/08/27

Пүрэв гарагт Кабулын нисэх буудлын орчим цуврал дэлбэрэлт болж олон хүн амиа алдаж, шархадсан байна. АНУ-ын тагнуулын албадын мэдээлж буйгаар алан хядах ажиллагааг “Лалын улс” бүлэглэлийн амиа золиослогч гүйцэтгэжээ. Дэлбэрэлт болон хохирогчдын талаар АНУ ба талибууд янз бүрийн тайлбар өгч байна. 

Жишээлбэл, Пентагон нь хоёр дэлбэрэлт болсноос эхнийх нь нисэх буудал руу орох гол хаалганы орчим, дараагийнх нь нисэх буудлын ойролцоох “Барон” зочид буудлын ойролцоо болсон. Британийн Батлан хамгаалах яам нь эхний дэлбэрэлтийг амиа золиослогч гүйцэтгэж, дараагийн дэлбэрэлтийг тэсрэх бодис бүхий машин дэлбэлж үйлдсэн гэжээ. Харин “Талибан” нь дэлбэрэлтийн тоо хоёроор хязгаарлагдахгүй, өөр олон тооны дэлбэрэлт болсон гэв. Мөн Талибаны төлөөлөгч Забихулла Мужахид нь дэлбэрэлтийг алан хядагчид хийгээгүй харин америкчууд онгоцоор зөөх боломжгүй болсон зарим тоног төхөөрөмжөө дэлбэлсэн тул Кабулын оршин суугчдад айх зүйл байхгүй гэж байсан.

Алан хядах ажиллагааны улмаас хохирсон хүний тооны талаар мөн л янз бүрийн мэдээ гарч байна. “The Wall Street Journal” нь 103 хүн амиа алдсан гэсэн. Харин “CBS“ суваг Афганистаны Эрүүл мэндийн яамны  мэдээллийг иш татан 150 гаруй хүн амиа алдсан гэж мэдээлсэн. Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дунд хамгаалалтад гарч байсан америк цэргүүд бас байсан нь тогтоогдоод байна. Афганистан дах Америкийн цэргийн удирдлагын мэдээлснээр 13 цэргийн албан хаагч амиа алдаж, 15 нь шархадсан байна.

Хамгийн гол нь Вашингтонд энэ дэлбэрэлтүүдэд “Талибан” хөдөлгөөн хамааралгүй гэж үзэж байгаа юм байна. Ингэснээр ямар ч байсан наймдугаар сарын 31-н хүртэл нисэх буудлын орчим америк цэргүүд ба талибаны хооронд зэвсэгт мөргөлдөөн гарахгүй бололтой. Америкийн цэргийн удирдлагаас Талибан нь дүрвэгсдийг тээвэрлэх ажиллагааг элдэв ээдрээгүйгээр тохирсон хугацаанд дуусгавар болгох сонирхолтой байгаа тул хадлага үйлдэх нь тэдэнд ашиггүй гэж тайлбарлажээ. “Талибан” хөдөлгөөн мөн л энэ халдлагыг буруушаасан мэдэгдэл хийжээ.

Гэхдээ өрнөдийн зарим хэвлэлүүдэд Их Британи болон АНУ-ын Батлан хамгаалах яамд алан хядах ажиллагаа гарцаагүй явагдах гэж байгаа тухай урьдчилж мэдээлсэн атлаа түүнийг таслан зогсоох талаар ямар ч арга хэмжээ авалгүй зүгээр суулаа гэж буруутгасан байна. Харин Америкийн радио хөтлөгч Тодд Странс дэлбэрэлтийн хариуг маш хэрцгийгээр авах ёстой гэж олон хүнийг уриалга тарааж. Тэрэ “Твиттер” дээрээ “Амиа алдсан америк цэрэг нэг бүрийн төлөө Афганистаны нэг хотыг газрын хөрснөөр арчих хэрэгтэй” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18