Андлалын хөшөөг буулгаж, оюуны өмчийг Өвөрмонголд худалдахаар болжээ

Л.Бямбажав
2021/08/26

Их Эзэн Чингис хааны үнэнч анд Хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан Андлалын хөшөөг нурааж эхэлсэн байна. "Зариг" энэ талаарх мэдээллийг газар дээрээс нь хүргэхээр ажиллаж байна.

МУСГЗ зураач Д.Эрдэмбилэг агсан нас барахаасаа өмнө хийсэн Андлалын өргөө бүтээлийн оюуны өмчийг ашиглах эрхийг Монгол Улсад хэнд ч өгөхгүй байх шийдвэрийг гэр бүлийнхэн нь гаргасантай холбоотойгоор тус хөшөөг нурааж буй. 

 Д.Эрдэмбилэг агсан уг хөшөөний гадаад хэсгийг цэвэр өөрийн гараар хийх ёстой байсан ч  тэрээр уг бүтээлийнхээ гүйцэтгэлийг үзэж чадаагүй бурхан болсон юм. Хөшөөний талаар сошилд хүчтэй шүүмжлэл өрнөсөнд талийгаачийн гэр бүлийнхэн эмзэглэж, оюуны өмчөө ашиглуулахаас татгалзжээ. Мөн энэхүү оюуны өмчөө Өвөрмонголд худалдаж байгаа бөгөөд үүгээрээ улсын төсвөөс авсан мөнгөө эгүүлэн төлж улсыг хохиролгүй болгох аж. 

Хөшөөний суурин дээр Д.Эрдэмбилэг агсны шавь нар болон Нутгийн зөвлөл хамтарч цогцолбор барихаар төлөвлөжээ. Ийн бүтээл цааш баригдах боломжгүй болсон тул уг төслийг хэрэгжүүлэгч компани ажлаа зогсоож, улсаас авсан 1,9 тэрбум төгрөгийг эгүүлэн төлж хохиролгүй болгох юм байна.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18