Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг цахимжуулна

Б.Хонгорзул
2021/08/26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цар тахлын үед ажлын байраа хадгалсан, нэмэгдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих механизмыг бий болгож, цар тахлын нөлөөнд ихээр өртсөн салбаруудыг дэмжиж, эдийн засгийн
хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Үүний хүрээнд iUB буюу “Инновацлаг Улаанбаатар” аян хэрэгжүүлж байна. Энэ аян нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернэтэд
суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг нэвтрүүлэх зорилготой юм. Тодруулбал, цаасны уламжлалт хэрэглээг халж, эдийн засгийн хэмнэлт үүсгэх, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлэх, цар тахлын үед байгууллагууд иргэдэд дараалалгүй
хурдан үйлчилгээг үзүүлснээр коронавирус халдварын эрсдэлийг саармагжуулах, замын түгжрэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.

Нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ тус аянд нэгдсэн. Тэгвэл өчигдөр нийслэлийн есөн дүүргийг төлөөлж, нийт 27 албан хаагч Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар зохион байгуулсан хуралд оролцсон юм. Тус газрын дарга Л.Тулгабаатар iUB аяны үйл ажиллагааны чиглэл, хэрэгжилтийн тухай есөн дүүргийн төлөөлөлд танилцуулж, албан хаагчдыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллалаа. Хуралд дүүргүүдийн Засаг даргын орлогчид, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нар, үйлдвэрлэл, инновац хариуцсан мэргэжилтнүүд оролцсон юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18