Япон нь Хятадтай хийх болзошгүй дайнд бэлдэж Энэтхэгтэй хамтарсан сургууль хийнэ

Л.Бямбажав
2021/08/25

Японы Цэргийн нисэх хүчин түүхэндээ анх удаа Энэтхэгийн Цэргийн хүчтэй хамтарсан сургууль хийхээр болсон тухай Японы “Санкэй симбун” сонин мэдээлжээ. Хээрийн сургууль нь сөнөөгч онгоцны  эсрэг шинэ тактик боловсруулах гэсэн гол сэдэвтэй юм байна. Энэтхэгийн тал хээрийн сургуульд өөрийн Су-30 сөнөөгч онгоцоор оролцох тул япончууд энэхүү сөнөөгч онгоцтой хэрхэн тулалдах, дайралтыг няцаахад суралцах аж.

Япон Хятад хоорондын мөргөлдөөнд Энэтхэгийн цэргийн нисэх хүч ямар хамаатай талаар асуулт гарах зүйн хэрэг. Тэгвэл “Санкэй симбун” сонины тайлбарлаж байгаагаар хамаг учир Оросын Су-30 сөнөөгч онгоцонд байгаа юм байна. Энэтхэг нь зэвсэглэлдээ Оросын лицензийн дагуу үйлдвэрлэсэн 263 Су-30 сөнөөгчтэй, хуучин Зөвлөлтөөс худалдаж авсан 61 ширхэг МиГ-29 сөнөөгч бас Францад үйлдвэрлэсэн 52 сөнөөгчтэй. Иймд Энэтхэг нь Японтой хамтарсан сургууль хийхдээ Су-30 онгоцоор оролцох нь гарцаагүй гэж үзсэн аж.

Хамгийн гол нь Хятадын цэргийн нисэх хүч ОХУ-д үйлдвэрлэсэн 97 ширхэг Су-30 онгоцтой. Тэдгээрийг Окинава арал болон Миоякожима арлын дундуур Номхойн далайд гарахад тогтмол ашигладаг. Сүүлд гэхэд Хятадын стратегийн бөмбөгдөгч онгоцны хамтаар энэ замаар явж нэлээд дуулиан дэгдээсэн. Энэ бүхнээс үүдээд Хятадын тал Су-30 онгоцыг ашиглах тактикаа боловсронгуй болгож байна гэж дүгнэсэн.

Иймд ойрын ирээдүйд Тайванаас болоод эсвэл өөр ямар нэг шалтгаанаар Хятадтай хэсэг газрын мөргөлдөөн хийхэд тулбал Су-30 онгоцтой тулах магадлал өндөр болж байгаа юм байна. Харин ийнхүү Энэтхэгийн Су-30 онгоцтой хээрийн сургууль хийснээр энэ онгоцны маневрлах чадвар, оператив алслал, түлш зарцуулалт зэрэг чухал үзүүлэлтийн талаар бодит төсөөлөл олж авна. Түүнчлэн Японы нисгэгчид болзошгүй дайсныхаа байлдааны тоног ба зэвсэг, газар дээр арчилгаа үйлчилгээ хэрхэн явагддагийг ойлгож авна гэж “Санкэй симбун” сонин бичжээ.

Нэг ёсондоо Японы нисгэгчид өмнө нь зөвхөн цаасан дээрээс уншдаг байсан зүйлсийг бодит байдал дээр харж Су-30 онгоцны сул болон давуу талуудыг ойлгож мэдэх юм байна. Үүнийг дагаад Хятадын нисгэгчид дайн тулааны үеэр Су-30 онгоцыг ямаршуу байдлаар ашиглаж болох талаар бодит байдал дээр тулгуурласан мэдлэг, туршлагатай болно. Дараа нь бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд Японы нисэх хүчин зөвхөн Хятадын гэлтгүй энэ онгоцоор зэвсэглэсэн Оросын нисэх хүчний эсрэг ямар арга хэрэглэвэл зохистой болох нь тодорхой болох аж.

Түүнчлэн хээрийн сургуулийн үеэр Японы нисгэгч нарт Су-30-ийг жолоодон нисэх боломж ч гарах нь юугаар ч орлуулшгүй туршлага болох нь гарцаагүй гэжээ.

Япон Энэтхэгийн хамтарсан нисэх хүчний хамтарсан сургууль энэ он дуусахаас өмнө хийгдэхээр болсон. Уг нь бүр өнгөрсөн оны долоодугаар сард болох ёстой байсан ч Covid-19-ийн цар тахлаас болж хойшилсон. Дараа нь Энэтхэг онц аюултай “дельта” хувилбар тархсан учраас хойшилж байгаад ийнхүү ямар ч байсан энэ ондоо багтаан хийхээр болжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18