Бригадын генерал Д.Ганхуяг “Арми-2021” олон улсын цэрэг-техникийн форумд хүндэт зочноор оролцлоо

Л.Бямбажав
2021/08/25

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг наймдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийсэн долоодахь удаагийн “АРМИ-2021” олон улсын цэрэг-техникийн форумд хүндэт зочноор оролцлоо. ОХУ-ын Москва мужид байрлах “Патриот” паркад зохион байгуулж буй тус форумд Оросын болон гадаадын 1400 гаруй компани, 28000 орчим нэр төрлийн цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. Тус арга хэмжээний үеэр бригадын генерал Д.Ганхуяг ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн Оросын талын хэсгийн дарга В.Н.Дрожжовтой танилцах уулзалт хийв. Уулзалт найрсаг, халуун дотно өрнөж хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм. 

Тухайлбал, цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 онд зохион байгуулагдаагүй Монгол-Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын бүлгийн хуралдааныг энэ онд зохион байгуулахаар тохиролцлоо. Мөн “Арми игры-2021» олон улсын цэргийн наадмын “Танкийн биатлон” тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчидтай уулзаж амжилт хүссэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18