Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд медаль хүртсэн тамирчдыг хүлээн авна

Л.Бямбажав
2021/08/25

“Токио 2020” зуны XXXII олимпын наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа  өнөөдөр /2021.08.25/ болно. Цар тахлын үеийн журмын дагуу Токио хотоос хамгийн сүүлд ирсэн баг тамирчдын 14 хоногийн тусгаарлалт өчигдөр дууссан тул өнөөдөр / 2021.08.25/ 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, мөн өдрийн 12.30 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хүлээн авч уулзахаар товложээ. 

Олимпын наадамд оролцсон баг тамирчдаас Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар нар хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Саеид Моллай мөнгөн медаль, Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-н жинд Б.Болортуяа хүрэл медаль тус тус хүртсэн.

Амжилт гаргасан Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус бүр 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт 15 сая төгрөгийг олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн.

Түүнчлэн олимпын наадмаас алтан медаль авсан тамирчинд 4.0 сая төгрөг, мөнгөн медаль авсан тамирчинд 3.0 сая төгрөг, хүрэл медаль авсан тамирчинд 2.0 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг сар бүр олгохоор зааж, 5.5 дахь заалтын дагуу сар бүрийн урамшуулал нь ирэх оны 2022 оны 1 -р сараас эхлэх олгохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл журмын дагуу “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртсэн манай 4 тамирчинд сар бүрийн урамшуулал нь 2022 оны  нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгогдоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18