Увс аймаг дахь 50 ортой хүүхдийн эмнэлэгийн барилгыг УОК-т хүлээлгэн өгөх хугацаатай үүрэг өглөө

М.Төгөлдөр
2021/08/24

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Увс аймагт ажиллах үеэрээ 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгын явцыг шалгалаа. 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандарт бүхий 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар “Цомбон тоосго” ХХК барилгын ажлыг эхлүүлж, явц нь 95 хувьд хүрсэн боловч улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй өнөөг хүрчээ. Учир нь тус барилгын эрчим хүчний эх үүсвэр генератор 45 кВт хүчин чадалтай байх ёстой ч 35 кВт болгож бууруулсан, дэд бүтцийн зарим шугам болон бохирын асуудлыг шийдвэрлээгүй, зураг төслийн дагуу гүйцэтгээгүй зэрэг шалтгаанаар гүйцэтгэгч компанид үлдэгдэл төсвийг олгоогүй байна. Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын үед орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас үлдэгдэл төсөв хөрөнгийг Засгийн газраар шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллана. Харин орон нутгийн удирдлагууд болон барилгын компани харилцан уялдаатай ажиллаж, өөрсдөөс шалтгаалах бүхнийг нэн түрүүнд хийж, 50 ортой эмнэлгийн барилгыг Улсын комисст гурав хоногийн дотор хүлээлгэн өгөх хэрэгтэй” хэмээн хугацаат үүрэг даалгавар өглөө. 50 ортой Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд шинээр байгуулж буй хүчилтөрөгчийн үйлдвэр мөн ажиллах боломж бүрдэх аж. Одоогийн байдлаар тус эмнэлэгт хүчилтөрөгчийн хэрэгцээгээ Ховд, Баян-Өлгий аймгаас зөөвөрлөн хангадаг юм байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 11 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 11 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 12 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 18 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 20 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25