Б.Одбаясал: Төрийн банк Z карт нэвтрүүллээ

Б.Хонгорзул
2021/08/23

Төрийн банкнаас залуустаа зориулаад олон төрлийн давуу тал бүхий Z картыг зах зээлд нэвтрүүлээд байна.

            Z карт нь дотоодын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартад нийцсэн EMV чиптэй, payWave зайнаас унших технологитой, орчин үеийн тугалаг металл бэлдэцтэй VISA дебит карт юм.

            Мөн бид энэхүү картаар дамжуулан өсвөр залуу үеэ санхүүгийн зөв дадал, хэрэглээнд сургах зорилгоор зөвхөн 17-29 насны харилцагчдадаа санал болгож байгаа.

            Z картын нөхцөлийн хувьд 4 жилийн хугацаатай, дансны доод үлдэгдэл 0 төгрөг, харьцангуй хямд буюу 10,000 төгрөгийн жилийн хураамжтай, төгрөг болон ам.долларын сонголттойгоор гаргасан.

            Z карт авсан харилцагчид маань Төрийн банкны АТМ-с ямар нэгэн шимтгэлгүй бэлэн мөнгө авах боломжтой. Мөн Гэнэтийн ослын даатгал болон Гялсбанк үйлчилгээний эхний жилийн хураамжаас чөлөөлөн үнэ төлбөргүй дагалдуулан өгч, хүссэн газраа үнэ төлбөргүй хүргүүлэн авах зэрэг хөнгөлөлт, урамшууллыг олгож байгааг дуулгахад таатай байна.

            Түүнчлэн, Z карт карт маань лимитэд карт учраас жил бүр тодорхой тоотой гарч байгаа тиймээс залуучууд та бүхэн эртхэн өөрт ойрхон Төрийн банкны салбар нэгж дээр очиж, карт авах гэрээгээ байгуулан, даатгалдаа бүртгүүлэн, гялсбанкны эрхээ нээлгэн Z картныхаа захиалгаа өгөн гэрийн хаягаараа хүргүүлэн аваарай.

            Мөн Төрийн банкнаас оюунлаг залуусаа дэмжих ажлыг 2014 оноос хойш тогтмол хийж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Элсэлтийн Ерөнхий шалгалтын 10 хичээлдээ хамгийн өндөр оноо авсан 10, 10 хүүхэд буюу нийт 100 хүүхдэд тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хамт “Z Карт”-аа  урамшуулал болгон олгоно.

            Монгол Улсын ирээдүй болсон залуучууд та бүхэн маань үргэлж өнгөлөг, мөнгөлөг, гэгээлэг байх болтугай.

 





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18