Л.Оюун-Эрдэнэ: Богдхан хайрханаа тойрсон Богдхан төмөр замын түүхэн бүтээн байгуулалт эхэллээ

Б.Хонгорзул
2021/08/23

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 08-р сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр  замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам" ХХК-д олгосон билээ.

Богдхан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Өнөөдөр Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, 3 жилийн хугацаанд ашиглалтад оруулж дуусгахаар төлөвлөж байна.

“Богдхан төмөр зам” нь Монгол улсын дэд бүцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бодитоор бүрэлдэн бий болж, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн
нэг юм. 1954 оны Сайд нарын зөвлөлийн 435 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг батлаж, Нийслэл Улаанбаатар хотод 500 мянган хүн оршин суухаар тооцсон ч өнөөдөр энэ ачаалал төлөвлөснөөс 3 дахин нэмэгдсэн байна. Нийслэл Улаанбаатар хотын замын даац 300 мянган  автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч, өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байна. Энэ байдлаас улбаалж өнөөдөр Нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед 8 км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл оргил ачаалалтай үеийн
дундаж хурд бараг явган хүнтэй адил түвшинд очсон байна.

Монголд жил бүр 80.000-90.000 автомашиныг бид шинээр худалдан авч байна.Өнөөдрийн нөхцөл байдал цаашид үргэлжилбэл 1-2 жилийн дотор Нийслэл Улаанбаатар хот Тэг зогсолт хийх нөхцөл байдал бодитоор үүсчээ. Тиймээс чЕрөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганд “Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй ээ. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ” гэж хэлж байсныг санаж байгаа бизээ.

Хэлсэн үг, дэвшүүлсэн зорилтоо бодитой ажил болгохын тулд Ерөнхий сайд өөрөө биечлэн удирдах 5 Үндэсний хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө багтаж байгаа юм. Автозамын түгжрэлтэй холбоотой давс мэт шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Зарим амаргүй шийдлүүдийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шууд ардчиллын аргыг ч хэрэглэхийг ч үгүйсгэхгүй юм.

Богдхан төмөрзамын төсөл бол хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх
томоохон үндсэн шийдлүүдийн нэг юм. Богдхан төмөрзам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд,
Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар  нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх 6 зөрлөг, 3 өртөө бүхий бүтээн  байгуулалт юм. Мөн 16.6 км 2 туннелийг Монгол улсад анх удаа бүтээн  байгуулж байгаагаараа онцлог бөгөөд цаашдын олон томоохон шийдлийн суурь
болох юм.

Богдхан төмөр зам баригдсанаар:

Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна. тооцоо бий. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ тоосжилт, бохирдол эрс багасч цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон
барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай холдуулахболомж нээгдэх юм.
Энэхүү төмөрзам баригдсанаар Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт эхлэж, Хөшигийн хөндийд тээвэр логистикийн гурван шинэ терминал байгуулагдаж, экспорт нэмэгдэж, цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах суурь нөхцөл бүрдэж, Төв аймаг цаашид улсын зэрэглэлтэй хотболон тэлэн боломж бүрдэх учиртай.Төмөрзам ашиглалтад орсноор Дагуул хаяа хотууд хөгжиж, төр хувийн
хэвшил, аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын түншлэл идэвхижиж, цаашид Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймаг хотжих үйл явцыг хурдасгасан загвар, сэтгэлгээний болон соёлын өөрчлөлт болж чадах юм.Богдхан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Ази, Европын бүс нутагтай холбох “Эдийн засгийн коридор”-ын хөгжил, түүн дотроо Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна. Монгол ахан дүүсээ! Нийслэлчүүдээ!

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн нэн хүнд үеийг та бид хамтдаа туулж байна. Цаг үе хүнд байгаа ч бид нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, энэ сорилтын даван туулахын төлөө энгийн үеэс илүү хичээх шаардлагатай.

Нийслэл Улаанбаатар хотын шийдэл ч зөвхөн Нийслэлийн Засаг даргаас шалтгаалахгүй, иргэн, аж ахуйн нэгж бүхний идэвхитэй оролцооноос хамаарна гэдгийг Ерөнхий сайдын хувьд онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Богдхан хайрханаа тойрсон Богдхан төмөрзамын түүхэн бүтээн байгуулалт ийнхүү эхлэж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөрзамын бүтээн байгуулалтад оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдхүүн, Тавантолгой Гашуунсухайтын төслийг амжилттай удирдан
хэрэгжүүлж ирсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-д хариуцуулахаар Засгийн газраас шийдвэрлэснийг дуулгахад таатай байна.

Бүтээн байгуулалтын ажилд нь амжилт хүсье!"


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 3 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 3 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 21 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 21 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 23 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ 2026/03/27