Израйлийн онгоцнууд Ливаны агаарын орон зайнаас Сирийн нийслэл руу пуужингаар довтолжээ

Л.Бямбажав
Өчигдөр

Израйлийн байлдааны онгоцнууд Ливаны агаарын хилийг зөрчин нэвтэрч, тэндээсээ Сирийн нийслэл Дамаск хотын орчим дах хэд хэдэн байршил руу “агаар-газар” ангиллын пуужингаар харваж довтолсон тухай Сирийн “САНА” агентлаг мэдээлснийг “Аль Жазира” суваг уламжилсан байна.

 Сирийн талын мэдээлснээр Израйлын онгоцнууд Ливаны нийслэл Бейрут хотын зүүн өмнөд хэсгээс пуужин харваж довтолсон байна. Ингэж Ливаны орон зайнаас Сири рүү довтлох үед Сирийн агараас эсэргүүцэх хүч Ливаны тэнгэрт байгаа ямар ч гэмгүй өөр онгоцыг алдаж онох эрсдэл өндөр тул Израйлын онгоцнуудыг довтолж чаддаггүй. Иймд Ливаны Засгийн газар Израйлын энэ мэт дээрэнгүй авирын эсэргүүцэн янз бүрийн мэдэгдэл гаргадаг ч тусыг олдоггүй.


 Энэ удаагийн дайралтаар харвасан дийлэнх пуужинг Сирийн агаарын дайралтаас хамгаалах хүч амжилттай устгаж чаджээ. Улмаар Израйлын харвасан пуужинг агаарт устгаж байгааг харуулсан бичлэгийг тараасан байна.

 Үүний өмнө, өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Израйлын онгоцнууд Сирийн Кунейтра муж руу халдан тэндэх Сирийн армийн объектуудыг бөмбөгдсөн юм.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18