Тусгай хэрэгцээт хүүхэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлнэ

Б.Хонгорзул
Өчигдөр

Монгол Улсын хэмжээнд 11 мянга гаруй тусгай хэрэгцээт буюу бидний нэрлэж заншсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэдний 1156 нь цэцэрлэгт 7794 нь сургуульд суралцаж байна. Харин үлдсэн хүүхдүүд нь биеийн байдлаас хамааран гэртээ аав ээжийнхээ асаргаанд байдаг. Боловсролын байгууллагад хамрагдаж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь ердийн сургууль, цэцэрлэгт явдаг. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдэд боловсрол олгодог хоёр цэцэрлэг, зургаан сургууль бий.  
Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байх шийдлийн талаар аав ээж, асран хамгаалагчид, багш ажилчидтай өчигдөр ярилцлаа. Энэ уулзалт ярилцлагад Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар оролцсон юм. Уулзалтын үеэр хөндөгдсөн сэдвүүд
БОЛОВСРОЛ:
1. Тусгай хэрэгцээт хүүхдүүд тусгай сургуульд 9 дүгээр анги хүртэл суралцдаг. Тэднийг үргэлжлүүлэн суралцах боломжоор хангах 2. Цэцэрлэгт хамрагдах насыг уян хатан зохицуулах 

3.  Сургууль, цэцэрлэгээс бусад төрлийн боловсрол, хөгжлийн байгууллагыг байгуулах, эцэг эхчүүдэд сонголт олгох
4. Багш нарыг дахин сургах, чадавхжуулах 
 5. Ердийн сургуулийн багш нарт ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйд сургах 
6.  Хүүхдийн сургууль дээр байх хугацааг сунгах 
7. Сэтгэл судлаачдыг ажиллуулах
ЭРҮҮЛ МЭНД:
 1. Эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах 
2. Хөдөлгөөн засалч, хэл засалч зэрэг мэргэжилтний хангалтыг нэмэгдүүлэх 
 3. Сэтгэцийн эмгэг гэсэн ганцхан ангилал, ойлголтод бүх хүүхдийг хамруулахгүй байх 
 4. Өрхийн болон бусад шатны эмч нарын мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулах  
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ:
1. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг орчин үеийн чиг хандлагад нийцсэн ажил мэргэжил, ур чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлэх 
2.  Хүүхдээ харж байгаа эцэг эхийн нийгмийн баталгааг сайжруулах 
3. Барилга байгууламжийн хүртээмжтэй байдал, хөгжлийн бэрхшлээтэй иргэнд ээлтэй байдалд анхаарах 
Гурван салбарын хамтын ажиллагааны хүрээнд тушаал, шийдвэр хангалттай гарсан боловч хэрэгжилт хангалтгүй байдагт анхаарч ажиллахаар боллоо. Мөн энэ салбаруудын хамтын ажиллагааг тогтмолжуулахыг чухалчилсан юм. 
Энэхүү уулзалтын төгсгөлд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эцэг эхийн хүсэлтийн дагуу 10 дугаар цэцэрлэгт тархины саажилттай хүүхдийн хоёр ангийг тохижуулж, шинээр нээж өгөхөө мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18