​Иран улс олимпоос мөнгө авсан тамирчнаа 70 мянган доллар​оор урамшуулдаг

Л.Бямбажав
2021/08/19

Рио-ийн зуны Олимпын тоглолт оролцсон Ираны тамирчид алтан медаль авбал 250 мянган доллар, мөнгөн медаль 70 мянган доллар, хүрэл медальд 30 мянган долларын мөнгөн урамшуулал авч байжээ. Рио-д Ираны тамирчид 3 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль авсан бөгөөд үүндээ нийт 940 мянган долларын урамшуул авсан. Энэ жилийн Олимпын медальтнууддаа хэдий хэмжээний мөнгө урамшуулал олгосон нь тодорхойгүй байна.

 Дашрамд сонирхуулахад Ираны хувьд 2004 оны Олимпын тоглолт дээр дараа нь олны анхаарлыг маш ихээр татсан нэг үйл явдал болсон. Зарим талаар манай тамирчин Моллайн амаргүй хувь тавилантай төстэй ч гэж болохоор. Тухайд үед дэлхийн хоёр удаагийн аварга Араш Мирэсмаэли жин үзэх үеэр хоёр кг-аар жингээ хэтрүүлээд барилдаж чадаагүй. Тухайн үед IJF нь жин хэтрүүлсэн явдлыг санаатайгаар хийсэн гэж үзээгүй ч хожим нь Араш Мирэсмаэлийг Израйлийн тамирчин Эхүд Вакстай барилдахаар болсныг мэдээд эрх баригчдын зүгээс түүнд дарамт шахалт үзүүлж барилдахаас татгалзахыг шаардсан байсан. Ингээд Араш Мирэсмаэли арга буюу хүчинд автан жингээ хэтрүүлсэн гэсэн шалтаг зааж Израйлийн тамирчинтай барилдалгүй ялагдсан. Хожим нь Ираны удирдлага түүнийг чих зөөлөн байж далай газар далд орж, далласан газар ил гарсан гэж 125 мянган доллароор урамшуулсан тухай мэдээ явж байсан. Мөн Араш нь 2019 оноос Ираны Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа.

 Харин Моллай нь спортын талаар “а”-ч байхгүй шашны хэнээтнүүдийн хэлснээр далд орж явахыг хүссэнгүй, зарчимч зан гарган үнэн байдлыг илчилсэн анхны Иран тамирчин болсон юм.

 Улс болгон Олимпын алтан медальтнуудаа боломжийн хэрээр урамшуулахыг хичээж байдаг. Жишээлэхэд, ОХУ-ын хувьд Токио-2021-ээс алтан медаль авсан тамирчиндаа 4 сая рубль, мөнгө медалийн төлөө 2,5 сая рубль, хүрэл медаль 1,7 сая рублийн мөнгөн шагнал олгоно. Энэ бол зөвхөн холбооны түвшний шагнал бөгөөд орон нутгийн удирдлагууд мөн адил чамлахааргүй мөнгөн шагнал олгодог. Үүний дээр Олимпод амжилттай оролцсон тамирчид ОХУ-ын Ерөнхийлөгчийн стипенд гэж сар бүр 52 мянган рубль авдаг.

 Казахстан нь алт авсан тамирчиндаа 250 мянган доллар, мөнгөн медаль авбал 150 мянган доллар, хүрэл медальд 75 мянган доллар өгсөн.

 Харин БНХАУ-ын тамирчид Олимпын медальтнууддаа хэдийг өгдөг нь нууц. Ганц удаа л 2008 оны Олимпын тоглолтын үеэр медальтнууддаа 50 мянган доллартой дүйцэх мөнгөн шагнал өгсөн тухай мэдээ сонсогдоод чимээгүй болсон.

 Улс                      А            М           Х

Сингапур            744        372        286

 Хонконг              644        322        161

 Казахстан            256        150        75 

 Малайз                241        72          24

 Итали                 213        107        71

 Филиппин           200        99          40 

 Унгар                 167        125        96

Украин              125        80          55

 ОХУ                   61          38          26

 Франц                65          25          15

 Бразиль               49          29          20 

 Япон                    45          18          9 

 АНУ                    37           22         15

 Өмнөд Африк     37          19          7

 Герман               22          17          11

Канад                 16          12          8

 Австрали             15          11          7

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 13 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 13 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 14 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 20 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 20 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25