Өмнөд Солонгос 500 мянган тонн хүмүүнлэгийн тусламж явуулна

Л.Бямбажав
2021/08/19

Өмнөд Солонгосын шашны болон төрийн бус байгууллагууд Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж болгож 500 мянган тонн цагаан будаа явуулахаар болсон тухай албан ёсоор мэдэгджээ.

 Түүнчлэн энэхүү мэдэгдэлд дурдсанаар тусламжийг Солонгосын хойг дээр үүссэн цаг агаарын хямралын үр дагаврыг давахад дэм болгох зорилгоор олон нийтийн байгууллагууд оролцсон зохион байгуулах тусгай комисс байгуулж байгаа юм байна.

 Тусламжийн 535 мянган тонн цагаан будааг Хойд Солонгос руу арваннэгдүгээр сар явуулах юм байна. Тусламжийн эхний ээлж болох 100 мянган тонныг намрын ургацын баяр болон энэ жил есдүгээр сарын 20-22 өдрүүдэд болох өвөг дээдсийн шарилыг тахих ёслолын өмнө нийлүүлнэ.

 Дээр дурдагдсан зохион байгуулах тусгай комисс нь тусламж үзүүлэх зорилгоор сайн дурын хандив болгож Өмнөд Солонгосын үйлдвэрчний эвлэлүүд, иргэд, бизнес эрхлэгчид, Солонгосын энх тайвны сан, хилийн чанад дах солонгосчуудаас нийт 300 тэрбум вон цуглуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

 Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн эдийн засгийн хүрээлэнгээс хийсэн тооцоогоор энэ жил Хойд Солонгос нь цаг агаар өөрчлөлт, байгалийн гамшгийн улмаас 858 мянган тонн хүнсний бүтээгдэхүүний дутагдалд орно.

 Гэвч Хойд Солонгос нь коронавирусийн халдвар тархах аюул гэдгээ шалтаг заан хилийн чанадаас хүмүүнлэгийн тусламж авахаас татгалзаж байгаа тул Өмнөд Солонгосын тусламжийг хүлээн авах эсэх нь тодорхойгүй байгаа аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18