Судалгаагаар иргэдийн хамгийн их зорьж үздэг сэтгүүлч нь Н.Өнөрцэцэг гэжээ

Л.Бямбажав
2021/08/19

MEC судалгааны байгууллагаас "Сэтгүүлчдийн олонд танигдсан байдал ба тэдэнд итгэх итгэлийн түвшин" гэсэн судалгааг явуулжээ. Уг судалгааг энэ оны долдугаар сарын 20-22ны өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1000 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар гар утсаар цуглуулсан байна. 

Судалгааг хоёр асуултын хүрээнд буюу "Та аль сэтгүүлчийн мэдээллийг зорьж үздэг вэ", "Та аль сэтгүүлчид итгэдэг вэ" гэсэн хоёр асуултын дунд явуулжээ. 

"Та аль сэтгүүлчийн мэдээллийг зорьж үздэг вэ" гэсэн асуултад судалгаанд  оролцогчдын дийлэнх нь буюу 36 хувь нь "Зариг" сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн мэдээ, сурвалжлагыг зорьж үздэг гэж хариулсан байна. Хоёрдахь асуулт болох Та аль сэтгүүлчид итгэдэг вэ? гэсэн асуултад мөн судалгаанд оролцогчдын 50 хувь нь  "Зариг" сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгүүл зүйн бүтээл, сурвалжлагад нь итгэдэг гэжээ. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь  2017 оны дөрөвдүгээр сарын 1-нд "Зариг" видео мэдээллийн сайтаа нээсэн. Тэрбээр хараат бус сэтгүүлзүй хэнд хэрэгтэй вэ, улс оронд ямар чухал үүрэгтэй байдаг вэ гэдгийг харуулах том зорилгыг тээж ажиллаж ирсэн. Иргэдийн  мэдэх эрхийг хангах, хөндөгдсөн эрх ашгийг нь хамгаалах чиглэлд түүний бэлтгэсэн олон сурвалжилга нь бодит үр дүнд хүрсэн. 

Хэвлэл мэдээллийн салбарт цахим шилжилт эрчимтэй явагдаж буйтай холбоотойгоор мэдээллийн сайтын тоо олширч байгаа. Өнөөдөр Монгол Улсад 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, тус салбарт 4700 орчим хүн ажилладаг. Тэдний 60 орчим хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын 50 гаруй хувь нь телевизийн салбарт ажилладаг. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18