Хятадын арми Тайваньд десант буулгах ажиллагааны сургуулилт явуулж байна

Л.Бямбажав
2021/08/18

Хятадын “Global Times” сонин Тайвань арлын ойролцоо БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийг явуулж байгаа хээрийн сургуулийг арал дээр десант буулгах тусгай ажиллагааны сургуулилт гэж тайлбарлажээ.

 Тус сонины цэргийн шинжээч энэхүү хээрийн сургуулийн талаар ярихдаа “Тайванийг хүчээр нэгтгэх Хятадын АЧА-ийн ажиллагаа нь цахилгаан соронзон болон кибер оронк зайд дайралт хийж эхэлнэ гэдгийг олон шинжээчид нар онцолсон. Ингэснээр арлын дэд бүтцийн ихээхэн хэсгийг ажиллагаагүй болгоно” гэжээ. Өөрөөр хэлбэл цахилгаан станцууд, интернэт сүлжээ, сүлжээний технологи ашиглан ажилладаг байлдааны удирдлагын тоног төхөөрөмж, дижитал станцууд зэргийг ажиллагаагүй болгох юм байна.

 Үүний дараагаар Тайваний цэргийн бааз, усан боомтуудыг пуужин, их бууны цохилт өгнө. Тийм ч болохоор энэ удаагийн хээрийн сургуулийн үеэр пуужингаар өндөр өндөр эрчимтэй, өндөр нарийвчлал бүхий цохилт өгөх аргыг боловсронгуй болгоход онцгой анхаарч байгаа юм байна. Түүнчлэн энэ удаагийн хээрийн сургууль нь Тайвань руу хийх дайралтын энэхүү хоёрдугаар шатны ажиллагааг сургуулилж байгаа. Тайвань руу хийж болзошгүй дайралтын хоёр дах шатанд Хятадын байлдааны усан болон нисэх онгоцнууд эхний дайралтын дараа бүтэн үлдсэн усан болон нисэх онгоцнуудыг устган, тэнгис болон агаарын орчныг хяналтдаа оруулах ёстой. Мөн хамгаалалтын зурвасуудыг давж, агаараас эсэргүүцэх хэрэгслүүдийг жагсаалаас гаргаснаар Тайваний эрэг дээр их хэмжээний десант буух боломжийг хангах ёстой аж.

 Үүнээс гадна энэ удаагийн хээрийн сургууль Тайвань арлаа баруун өмнөд ба зүүн өмнөд хэсэгт явж болж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэж. Учир нь, бодит дайны нөхцөлд Тайвань туслахаар ирж болох АНУ тэргүүтэй НАТО-ийн цэргийн хүч энэ зүгээс ирэх ёстой. Иймд энэ удаагийн хээрийн сургууль нь Тайваний эрэг дээр десант буулгахаас гадна гадаадын цэргийн хүчийг Тайванд тусламж үзүүлэх боломжгүй болгох аргыг боловсронгуй болгоход чиглэсэн гэж дүгнэжээ.

 Мөн энэ удаад БНХАУ-ын Батлан хамгаалах яам хээрийн сургуулийг тусгайлан АНУ-ын эсрэг чиглэсэн гэж шууд заасан нь энэ мэт хээрийн сургуулийн үеэр тун ховор гардаг тохиолдол гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18