Ирэх аравдугаар сараас эхлэн жолооны үнэмлэхээ мартаж гарсан ч торгодоггүй болно

Л.Бямбажав
2021/08/18

И-Монголиа өнөөдрийн байдлаар 56 байгууллагын 539 үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс иргэдийн хамгийн их ашиглаж буй үйлчилгээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн лавлагааг хамгийн их хандалттай байна.

 Хатуу хөл хорионы үед иргэд, ААН-үүд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авсан тоо зургаа дахин нэмэгджээ. Тухайлбал, нийт 1.2 сая иргэнд вакцины гэрчилгээ олгожээ. Тэгвэл И-Монголиаг улам өргөжүүлж, "И-Монголиа 2.0" энэ оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох бөгөөд  шинээр таван функц нэмж оруулах талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ танилцууллаа.

  1. Монгол Улсын иргэн дунджаар таваас 12 бичиг баримттай. Энэ бүх бичиг баримтуудыг оруулж  ирсэн. 
  2. Хиймэл оюун ухаан ашиглан өөрт нь зориулсан үйлчилгээг санал болгоно. 
  3. Хэрэглэгчдэд илүү хялбар ойлгомжтой
  4. ААН-үүдэд зориулсан шинэ үйлчилгээ
  5. Авлига хүнд сурталтай үйлчилгээг эхэлж цахимжуулна. 

Жолооны үнэмлэхээ мартаж гараад машинаа бариад явж байтал цагдаа зогсоогоод хурууны хээгээр нь таныг мөн гэдгийг баталчихаад байхад үнэмлэхгүй явж байна гэж торгодог. Тэгэхээр энэ асуудлуудыг шийднэ. Хоёрдугаарт "Виз бөглөхөд гадаад паспортынхоо бүх датаг оруулдаг. Тэр бүх мэдээллийг гаргаж өгнө. Ингэснээр лавлагаа тодорхойлолт авах нь багасна. Иргэдийн хувьд олон бичиг баримт аваад явах шаардлагагүй болох юм  байна. Мөн ачаа тээвэрлэлтийн С зөвшөөрлийн асуудлыг цахимжуулахаар болжээ.  "И-Монголиа 2"-ын хөгжүүлэлтийг 200-300 сая төгрөгт багтааж хийх аж. 

ВИДЕО:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18