АНУ-ыг Кубын гибрид дайн явуулж байна гэж буруутгажээ

Л.Бямбажав
2021/08/18

Бүгд Найрамдах Куба улсын Харилцааны холбооны орлогч сайд Вильфредо Гонсалес АНУ-ыг харилцаан холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан Кубын эсрэг гибрид дайн явуулж байна гэж буруутгав. Тэрээр энэ талаар мэдэгдэл хийхдээ “Сүүлийн долоо хоногуудад бид АНУ-ын нутаг дээр байрлан олон нийтийг бослого үймээнд уриалан дуудсан агуулга бүхий контентыг тогтмол цацдаг радио станц олныг илрүүлээд байна. Тэд энэхүү нууц дайндаа тооно платформыг ашиглаж байна” гэжээ.

 Ингээд зогсохгүй АНУ-ын эрх баригчид өөрийн нутаг дээрх эдгээрх радио станцуудыг Кубын нөхцөл байдлын талаарх илэрхий ташаа, гажуудуулсан мэдээлэл цацахыг хөхүүлэн дэмжиж байгааг сайд онцолжээ. Вильфредо Гонсалесийн ярьж байгаагаар Twitter, YouTube, Facebook гэсэн олон нийтийн сүлжээнүүд нь өөрсдийнхөө дүрэм журмыг зөрчин Кубын Засгийн газрын эсрэг агуулгатай, бослого үймээнд уриалсан нийтлэлүүдийг хаахгүй чөлөөтэй нийтэлж байгаа юм байна.

 Энэ сарын 11-нд Куба улсын зарим хотуудад Засгийн газрын эсрэг үймээн дэгдсэн. Тус үймээнд оролцогчид нь цагдаа нар руу дайрах, дэлгүүр хоршоо дээрэмдэх гэх мэтээр ёс бус авирлаж байсан. Кубын Засгийн газар үймээнд дэгдээгчдийг АНУ –ын эрх баригчид олон нийтийн сүлжээ ашиглан удирдан чиглүүлж байсан гэж мэдэгдсэн юм.

 АНУ-ын Засгийн газар нь Кубын эсрэг бүх талын худалдааны хориг авсан байгаа хэдий ч наймдугаар сарын 11-ээс эхлэн Кубын иргэдэд интернэтэд үнэгүй холбогдох тоног төхөөрөмж, тусгай программ хангамж дамжуулах, борлуулахад саад хийхгүй гэж мэдэгдсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18