Б.Жавхлан: Гурван хувийн хүүтэй зээл ЖИНХЭНЭ ЭЗЭДДЭЭ очсон

Л.Бямбажав
2021/08/18

Монгол Улсын Засгийн газрын "ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ"-нд тусгагдсан "АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ" өнгөрсөн гуравдугаар сард олгогдож эхэлсэн. Бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатайгаар олгож буй уг зээлд энэ жил  2 их наяд төгрөгийг гаргахаар төсөвлөсөн. Тэгвэл уг санхүүжилт дууссан гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар уг зээлд 5121 ААН, 17 мянган иргэн хамрагджээ. Анх төлөвлөхдөө 3500 ААН-д гурван хувийн хүүтэй зээлийг олгоно гэж тооцоолж байжээ. Энэ зээл жинхэнэ эзэддээ очсон. Гурван хувийн хүүтэй зээл халамж биш мөн тэтгэмж биш гэдгийг тэрбээр тодотгоод "Цар тахлын үед хүндрэлд орж, орлогоо алдах нөхцөлд хүрсэн ААН-үүдэд очиж буй хөнгөлөлттэй хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээл юм. Арилжааны банкуудаар дамжсан учраас банк шалгуур, шаардлагаа тавьсан. Төрөөс тавьсан ганц шаардлага нь  НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид олгоно гэж тусгасан нь зөв болсон. Уг шаардлагыг тавьснаар НӨАТ төлөгч ААН-үүд нэмэгдэж, энэ жилийн НӨАТ-ын орлого нэмэгдсэн.Энэ зээлийг олгосноор 90 мянган ажлын байрыг хамгаалж, маш сайн үр дүнгээ өгсөн.Энэ жил олгохоор төлөвлөсөн 1 их наядын санхүүжилт нь дууссан учраас нэмж 1 их наяд төгрөг олгохоор ярьж байгаа" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18