У.Хүрэлсүх: Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн хийнэ

Б.Хонгорзул
2021/08/18

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн  холбооны удирдлага болон Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Ажлын байр бий болгож, татвар төлөн улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшил, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон мэргэжлийн холбоодын төлөөлөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Тэрбээр төр, засаг нь бизнес эрхлэгчид, салбарын холбоод, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудынхаа үгийг байнга сонсож байх ёстой гэж үздэгээ тодотгов. Иймээс есдүгээр сарын эхний 10 хоногт багтаан цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор хийхээр шийдвэрлэснээ хэлэв. Зөвлөгөөнөөр тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, гарах гарц, шийдэл зэргээ бүх талаас нь ярилцан, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод юуг нь хариуцахаа тодорхой болгох нь зүйтэй гэлээ. Төрийн тэргүүний хувьд зөвлөгөөнөөс гаргах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхин төлөө Засгийн газар холбогдох байгууллагуудад шаардлага тавьж ажиллахаа  хэлэв.

Коронавируст цар тахлын үед холбоодын гишүүн байгууллагууд бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэллээ. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар  хамтран ажиллахад бэлэн, улс төрийн нөхцөл байдал тогтвортой байвал хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн нэмэр болно” гэлээ.

Эрчим хүчний ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж:

“Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа байгууллага, аж ахуйн нэгж, өрхийн цахилгааны төлбөрийг төр даах шийдвэр гаргасанд талархаж явдаг. Цаашид Дулааны цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр хөрөнгө мөнгө шаардагдах хэдий ч эрчим хүчээ өнөөгийн үнэ тарифаар худалдан борлуулахад өртгөө найман жилийн дотор нөхөх боломжтой. Ингэж байж бид цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээгээ дотоодоос хангаж, эрчим хүчээ экспортлох боломж бүрдэнэ. Шинэ станцыг түшиглэн агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарынхан хувь нэмрээ оруулахад бэлэн байна.”

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А. Билгүүн:

“Цар тахлын улмаас уул уурхайн салбар жил хагас орчим зогсонги байдалд байлаа. Гэхдээ хамгийн гол нь улс төр тогтвортой байх нь туйлын чухал байгааг уурхайчдынхаа өмнөөс хэлэхийг хүсч байна. “

Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир:

“Малчид, иргэд хоршиж байж ахуй амьдралаа сайжруулна. Байгаль орчноо ч хамгаална. Бид хоршооны давуу талыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, зах зээлд гарахад нь холбох замаар өрхийн амьжиргааг дэмждэг. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсье.”

Мэдээллийн технологийн салбарын төлөөлөл Б.Цолмон:

“Мэдээллийн салбар бол хөгжлийн суурь. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд эрс шинэчлэл хийх шаардлагатай. Үүнд дэмжлэг үзүүлнэ үү. Их, дээд сургууль төгсөж байгаа хүмүүсийн 90 хувь нь шаардлага хангадаггүй. Ажиллах хүн олдохгүй байгаа нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна.”


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18